2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын хөтөлбөрийн суралцагчид хичээл сонголт, баталгаажуулалтыг 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагаас 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд хийнэ.
Хичээл сонголт, баталгаажуулалтыг системд дараах байдлаар нээнэ.
| № | Суралцагч | Өдөр | Цаг |
| 1 | Тусгай хэрэгцээт суралцагчид | 8 дугаар сарын 22 | 11:00-18:00 |
| 2 | Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч /хуучнаар оройн анги/ бакалаврын хөтөлбөрийн III; IV; V түвшний суралцагчид | 8 дугаар сарын 23 | 11:00-15:00 |
| 3 | Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн I; II; түвшний суралцагчид | 8 дугаар сарын 23 | 15:00-20:00 |
| 4 | Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид | 8 дугаар сарын 23 | 20:00 |
Видео гарын авлагыг дараах холбоосоор үзээрэй.
- Хичээл сонгох: https://youtu.be/IxQ0ixoMHGY?si=dMlUw163XS4_Hm67
- Төлбөр төлөх: https://youtu.be/PvpAwC7-tLs?si=fMnYek0fJgw3lP4z
Шинээр элссэн, шилжиж ирсэн суралцагч 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрүүдэд хувийн суралцах төлөвлөгөө хийнэ.
Бусад суралцагчдын хувьд 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд өөрчлөлт оруулж 8 дугаар сарын 27-ны өдрөөс сонгон, баталгаажуулах боломжтой.
Хувийн суралцах төлөвлөгөө видео гарын авлагыг дараах холбоосоор үзээрэй.
Ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч /хуучнаар эчнээ/ хөтөлбөрийн суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт
- 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч бакалавр (хуучнаар эчнээ анги) -ын суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11:00 цагаас 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Хичээл 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлнэ. Шинээр элссэн, шилжиж ирсэн суралцагч 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 23-ний өдрүүдэд хувийн суралцах төлөвлөгөө хийнэ.
“Хичээл сонголт, баталгаажуулалт, хоцорсон бүртгэл”-тэй холбоотой зөвлөгөөг дараах хаягаар авна уу.
- Хичээл сонголтын хоцорсон бүртгэлийн хүсэлтийг улирлын 1 дүгээр долоо хоногт /9 сарын 2-7-ны хооронд/ зөвхөн цахимаар хүлээж авч, хуваарь суудлын боломжтой хичээлд бүртгэж, баталгаажуулна. Хоцорсон бүртгэлээр хүсэлт ирүүлсэн хичээл бүрийг сонгох боломжгүй, тиймээс суралцагч хичээл сонголтын дээр заасан хугацаанд хичээлд бүртгүүлэхийг анхааруулж байна.
| Сургууль | Хариуцсан мэргэжилтэн | Цахим шуудан | Холбогдох утас |
| Бизнесийн сургууль | З.Саранцэцэг | z_sarantsetseg@num.edu.mn | 7730-7730-1355 |
| Хууль зүйн сургууль | С.Цэрэндолгор | tserendolgor@num.edu.mn | 7730-7730-1365 |
| Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль |
О.Одсүрэн |
7730-7730-1375 |
|
| Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Б.Бүжинлхам | bujinlkham@num.edu.mn | 7730-7730-1385 |
| Инженер технологийн сургууль | Н.Оюунгэрэл | oyungerel.n@num.edu.mn | 7730-7730-1395 |
| ШУС-ийн Байгалийн ухааны салбар | Б.Пүрэвчулуун | purevchuluun.b@num.edu.mn | 7730-7730-1325 |
| ШУС-ийн Нийгмийн ухааны салбар | Д.Цэнд-Аюуш | tsend_ayush@num.edu.mn
|
7730-7730-1335 |
| ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар | Д.Чанцал | chantsal@num.edu.mn | 7730-7730-1345 |
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар
Цахим шилжилтийн газар

