Хайж байна...

МУИС-ийн “Оюутны дотуур байр”-нд оршин суух оюутнуудын анхааралд

Share Button

МУИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд оюутны дотуур байранд суух хүсэлт гаргах, баталгаажуулах үйл ажиллагаа 2026 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Заасан хугацаанд оюутны 1,2,3,5,6-р   байранд хүсэлтийг хүлээн авна.

 

Сонгох, баталгаажуулалт хийх үйл явц, хугацаа

Суралцагч нь сиси мэдээллийн системээр МУИС-ийн “Оюутны дотуур байр”-ны журмын 3.1.5 дах заалтыг үндэслэн доорх эрэмбийн дагуу өрөөний сонголт, баталгаажуулалтыг нэг дор хийнэ. Эрэмбэ бүрийн сонгох баталгаажуулах хугацаа 24 цаг байна. Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, Хөдөө орон нутгийн харьяалалтай I түвшний оюутнууд: 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
  • Хөдөө орон нутгийн харьяалалтай II, III түвшний оюутнууд: 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
  • Хөдөө орон нутгийн харьяалалтай IV, V түвшний оюутнууд: 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
  • Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн оюутнууд 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.

Төлбөр төлөх заавар

Байрны төлбөрийг Сиси сургалтын мэдээллийн системийн төлбөрийн дансанд (сургалтын төлбөрийн данс) хийж баталгаажуулна. Гүйлгээний утга дээр өөрийн SiSi ID дугаарыг бүрэн зөв бичнэ үү. Урьдчилж төлбөр хийхгүй байхыг анхаарна уу.

      Байранд орох, бүрдүүлэх материал

  • Эрүүл мэндийн үзлэг

Эрүүл мэндийн үзлэг нь доорх нарийн мэргэжлийн эмч нар (орон нутгийн суралцагчид харьяа эмнэлэг болон аль ч эмнэлэгт үзүүлж болно)-ын үзлэгт хамрагдсан байна. Доорх шинжилгээнүүдийг заавал өгсөн байхыг анхаарна уу. Үүнд:

  • Дотор (элэгний В.С вирусийн шинжилгээ)
  • Мэдрэл (сэтгэц)
  • Сүрьеэ
  • БЗДХ

Эрүүл мэндийн хуудасны маягтыг энд дарж авна уу.

  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримт /Дурын даатгалын компанид хийлгэж болно/

 Жич: Баталгаажуулалт хийсэн оюутан тухайн өдрөөсөө байрандаа орж болно.

  • Баталгаажуулалт хийснээс 24 цагийн дотор цахим гэрээг Сиси системээр байгуулна. Цахим гэрээг байгуулахдаа:
  • Эрүүл мэндийн хуудас
  • Гэнэтийн ослын даатгал 2-ыг PDF файл болгон хавсаргах
  • Цахим гэрээтэй танилцаад гарын үсгийг заавал зурахыг анхаарна уу.

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 30 дугаар тогтоолоор оюутны дотуур байрны үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсныг хавсаргав. Төлбөрийн мэдээллийг энд дарж үзнэ үү.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

2026-08-20

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар