Хайж байна...

2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”, “Тэтгэлэг”-ээр суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд

Share Button

БЗС-ийн “Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”, “Тэтгэлэг” үйлчилгээнд шинээр хамрагдах суралцагчдын материалыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл цахимаар  хүлээн авна.

Ангилал бүрт хамаарах Forms-ийг оюутнууд сургуулийн цахим хаягаар нэвтэрч бөглөх бөгөөд Forms-ийг бөглөх боломжгүй оюутнууд материалаа khishigjargal.b@num.edu.mn цахим шуудангаар эсвэл Microsoft Teams-ээр 1 file болгож илгээнэ үү.

Цахимаар хүсэлт гаргасан суралцагчид бүрдүүлсэн материалаа хэвлэн, 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоотод ОХГ-ын БЗС-ийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр хүлээлгэн өгөхийг анхаарна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Хүсэлтийн маягт 

Нөхцөл

  • Монгол Улсын иргэн байх
  • Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх
  • Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх
  • “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх

Тавигдах шаардлага

  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
  • Шинэ элсэгч бакалаврын хөтөлбөрт элсэлтийн босго оноонд хүрсэн байх
  • Бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд зээл олгохгүй

Бүрдүүлэх материал

  • Хүсэлтийн маягт бөглөх /Сургалтын зээл монгол улсад гэдгийг чеклэх/
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /emongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд /
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт (үргэлжлүүлэн суралцагчийн хувьд)
  • Зээлийн мэдээллийн лавлагаа /E-Mongolia/
  • Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй лавлагаа /E-Mongolia/

Хүсэлт гаргах холбоос

 

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

Хүсэлтийн маягт

Бүтэн өнчин суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт

Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч: 

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /emongolia/
  • Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /E-Mongolia 50% болон түүнээс дээш/

Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт 50%+ болон 50%+ /E-Mongolia/

Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин бакалаврын хөтөлбөрийн суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Нас барсан өрхийн гишүүний нас барсныг гэрчлэх баримт бичиг
  • Хөгжлийн бэрхшээлтэй өрхийн гишүүний хувь тогтоосон акт 60% /E-Mongolia/

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч: 

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан өрхийн гишүүний төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт 70% /E-Mongolia/

Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, хичээл сонголт хийсэн баримт

Цаатан, Тува өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар
  • Тува өрхийг гэрчлэх баримт

Хүсэлт гаргах холбоос

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ

Хүсэлтийн маягт

ОХГ-ын БЗС-ийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “БЗС”-ийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.

Материал хүлээн авсан нь тэтгэлэгт заавал хамрагдана гэсэн баталгаа болохгүй бөгөөд тухайн хичээлийн жилд батлагдсан хяналтын тоо (квот)-ны хүрээнд суралцагчдыг холбогдох шалгуур, эрэмбийн /ЭЕШ, голч дүн/ дагуу сонгон шалгаруулна. Одоогоор батлагдсан хяналтын тоо нь нийт шаардлага хангасан суралцагчдыг бүрэн хамруулах хэмжээнд хүрээгүй байгаа тул тэтгэлэгт хамрагдах эсэх нь батлагдсан хяналтын тоо болон эрэмбээс / ЭЕШ, голч дүн / хамаарахыг анхаарна уу.

1.Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид суралцагчдын бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хүсэлтийн маягт /Суралцагчийн тэтгэлэг монгол улсад  гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/

2.Багш, ажилтны суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

  • Хүсэлтийн маягт /Суралцагчийн тэтгэлэг монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах, суралцагч болон 15 жилээс дээш ажилласан эцэг, эхийн/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /emongolia/
  • Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /emongolia/
  • Ажлын газрын тодорхойлолт (15 жилээс дээш ажилласан эцэг, эхийн)
  • 15 жилээс дээш ажилласныг тодорхойлох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /emongolia-аас хэвлэж авчрах жич: ар өвөргүй хэвлэхгүй/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/

3.Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг-Нийгмийн ажил, Сэтгэл судлал

  • Хүсэлтийн маягт /Суралцагчийн тэтгэлэг монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/

Хүсэлт гаргах холбоос

Жич: Цаашид хяналтын тоо нэмэгдэж, нэмэлт санхүүжилт шийдвэрлэгдсэн тохиолдолд шаардлага хангасан боловч тухайн үеийн хяналтын тоонд багтаагүй суралцагчдын материалыг холбогдох журмын дагуу хүлээн авах тухай саналыг хүргүүлнэ.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар