[English Below]
Япон Улсын Green Carbon Inc. компани “Сайжруулсан бэлчээрийн менежментийн туршилт” төслийг Монгол Улсын Их Сургуультай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсад бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсөнд агуулагдах нүүрстөрөгчийн судалгааг хийх, нүүрстөрөгчийн төслийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон санамж бичгийг байгууллаа.

Санамж бичиг байгуулахад МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, мэргэжилтэн Г.Наргил, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, дэд профессор С.Гэрэлбаатар нар, Green Carbon Inc. компанийн талаас Олон улсын төсөл, бизнес хөгжүүлэлтийн газрын дарга Rieko Lee болон Alexandrea Faye нар оролцов.


Уулзалтын үеэр Green Carbon Inc. компанийн зүгээс бэлчээр бүхий газар нутаг нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болдог төдийгүй экосистемийн тогтвортой байдлыг хангахад чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд Монгол Улсад нүүрлэж буй газрын доройтол, бэлчээрийн талхагдалыг бууруулахад урт хугацааны бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Төслийг хэрэгжүүлэхэд тохиромжтой газар нутгийг сонгох, үнэлэх;
- Суурь судалгаа болон бэлчээрийн нөхцөл байдлын үнэлгээ хийх;
- Хөрсний дээж авах болон хөрсний органик нүүрстөрөгчийн шинжилгээ хийх;
- Бэлчээр болон бэлчээрийн менежментийн туршлагыг үнэлэх;
- Шинжлэх ухааны хяналт шинжилгээ болон MRV арга зүйг хамтран боловсруулах;
- Нүүрстөрөгчийн төслийн хэрэгжих боломж болон ялгарлыг бууруулах боломжийн үнэлгээ хийх;
- Төслийг хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх;
- Бэлчээрийн нөхөн сэргээлтэд хамаарах арга зүй, нүүрстөрөгчийн зах зээлийн замыг судлах;
Тус төслийг хамтран хэрэгжүүлэхэд Green Carbon Inc. компани нүүрстөрөгчийн зах зээлийн төслийг хөгжүүлэх, аргазүйн судалгаа хийх, MRV, төслийн санхүүжилтийг хариуцан ажиллах ба МУИС Монгол орны бэлчээрийн экосистем, хөрсний нөхцөл болон төслийг хээрэгжүүлэх шинжлэх ухаан, техникийн үндэслэлийг хариуцан ажиллах болно.

Энэхүү анхны туршилтын төсөл нь Монгол Улсад илүү том хэмжээний бэлчээрийн нөхөн сэргээлтийн нүүрстөрөгчийн төслийг хөгжүүлэх шинжлэх ухаан, үйл ажиллагаа, эдийн засгийн үндэслэлийг бүрдүүлэхэд чухал алхам болох ба цаашид Олон улсын нүүрстөрөгчийн стандарт, Хамтарсан зээл олгох механизмын (JCM)-ийн дагуу үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээх ач холбогдолтой юм.
A Memorandum of Understanding (MoU) was signed between the National University of Mongolia and Green Carbon Inc., Japan.
The Japanese company Green Carbon Inc. has signed a memorandum of understanding to implement the “Improved Grassland Management Pilot” project with the National University of Mongolia to cooperate in the restoration of degraded grasslands in Mongolia, research on soil carbon, and develop carbon projects.
The signing of the memorandum was attended by the Rector B.Ochirkhuyag, Vice-rector for research and cooperation Ts.Baatarchuluun, Head of the Department of Cooperation Sh.Mendbayar, specialist G.Nargil, Associate professor of the Department of Environmental and Forest Engineering S.Gerelbaatar, and the Head of the International Business Department Rieko Lee and Alexandrea Faye from the Green Carbon Inc. company, Japan.
During the meeting, Green Carbon Inc. The company expressed its willingness to cooperate in implementing long-term sustainable grassland management to reduce land degradation and pasture loss in Mongolia.
The MoU includes the following main areas of cooperation:
- Selection and assessment of suitable areas for project implementation;
- Conducting baseline studies and pasture condition assessment;
- Soil sampling and soil organic carbon analysis;
- Assessing pasture and pasture management practices;
- Joint development of scientific monitoring and MRV methodologies;
- Assessing the feasibility of carbon projects and potential emission reductions;
- Providing technical support for project implementation;
- Studying methodologies and carbon market pathways for pasture restoration;
Green Carbon Inc. will jointly implement the project. The company will be responsible for developing the carbon market project, conducting methodological studies, MRV, and project financing, while the National University of Mongolia will be responsible for the scientific and technical basis for the development of Mongolia’s rangeland ecosystems, soil conditions.


This initial pilot project will be an important step in establishing the scientific, operational, and economic basis for developing a larger-scale grassland restoration carbon project in Mongolia, and will open up opportunities for further expansion under the International Carbon Standard and the Joint Crediting Mechanism (JCM).

