МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн
Орон тоо: Үндсэн /1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Туршлага:
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
• Мэдээллийн аюулгүй байдал, кибер халдлагын эсрэг хамгаалалт, зөрчил илрүүлэлт болон хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай байх
Тусгай шаардлага
• Мэдээллийн аюулгүй байдалд ашиглагддаг программ хангамж, техник хангамжийн талаар мэдлэгтэй, ашиглах чадвартай байх
• Мэдээллийн системийн хөгжүүлэлт, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын талаар онолын болон практик мэдлэгтэй байх
• Linux болон Windows серверийн орчны мэдлэгтэй байх
• Эрсдэлийн үнэлгээ хийх, эмзэг байдлын шинжилгээ боловсруулах чадвартай байх
• Шинэ технологи болон кибер аюулгүй байдлын чиг хандлагыг бие даан судлах, хэрэгжүүлэх чадвартай байх
• Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах чадвартай байх
• Firewall, IDS/IPS, SIEM, Endpoint Security зэрэг мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх
• Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, харилцааны соёлтой байх
• ISO 27001, CEH, CompTIA Security+, CISSP зэрэг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно
Ур чадвар
• Уян хатан дасан зохицох чадвартай байх
• Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
• Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
• Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
• Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх
• Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн мэргэжилтэн
Орон тоо: Үндсэн /1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Программ хангамжийн инженер, мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Туршлага: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож, өгөгдлийн сантай ажиллаж байсан туршлагатай байх
Тусгай шаардлага
• Өгөгдлийн сангийн программчлал MSSQL сервер, Java script, Dot net, web хөгжүүлэх мэдлэг, чадвартай байх.
• Компьютерийн инженер, программ хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай байх
• Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих чадвартай байх
Ур чадвар
• Уян хатан дасан зохицох чадвартай байх
• Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
• Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
• Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
• Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх
• Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Ажлын байрны нэр: Сүлжээний мэргэжилтэн
Орон тоо: Түр /1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Компьютерийн сүлжээ, холбооны чиглэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Тусгай шаардлага
• Сүлжээ, холбооны техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай.
• Сүлжээний зохион байгуулалт, серверийг техникийн тоног төхөөрөмж ба программ хангамжийн мэдлэг эзэмшсэн.
• Windows and Linux сервер дээрх серверүүдтэй ажиллах чадвартай.
• Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай.
Ур чадвар
• Уян хатан дасан зохицох чадвартай байх
• Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
• Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
• Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
• Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх
• Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Ажлын байрны нэр: Өгөгдлийн шинжээч /түр/
Орон тоо: Түр /1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Туршлага: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож, өгөгдлийн сантай ажиллаж байсан туршлагатай байх.
Тусгай шаардлага
• Өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн санд шинжилгээхийх, өгөгдлийн агуулахын талаар мэдлэгтэй байх.
• Өгөгдлийн сангийн программчлал MSSQL сервер, Java script, Dot net, web хөгжүүлэх мэдлэг, чадвартай байх.
• Өгөгдлийн бүрдэл хэсгүүдэд шинжилгээ хийж дүгнэлт хийх, олон төрлийн эх үүсвэрээс тайлан мэдээ нэгтгэж гаргах чадвартай.
• Их хэмжээний өгөгдөл, өгөгдөл олборлолтын чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой байх.
• Tableau, Power BI, QlikView/Qlik Sense, SSRS (SQL Server Reporting Services) программ хангамж ажиллаж байсан, REST API болон GraphQL API-тай интеграци хийж байсан бол давуу тал болно.
Ур чадвар
• Уян хатан дасан зохицох чадвартай байх
• Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
• Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
• Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
• Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх
• Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
• Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
• Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №205 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1135
Захиргаа, хүний нөөцийн газар