”Англи хэл, хэл шинжлэл, заах арга, орон судлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 70 жилийн ойг угтан МУИС, ГХСС-н Их Британи Америк Судлалын Тэнхимээс их дээд сургуулийн багш нарын дунд ”Англи хэл, хэл шинжлэл, заах арга, орон судлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага  хурал 2012 оны 3 сарын 17нд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС,ХААИС, ХУИС, ИЗОУИС, Орхон Их Сургууль, Улаанбаатар Дээд Сургууль, Польш улсын Варшавын Их сургуулиудаас багш, судлаач нар оролцож 23 илтгэл хэлэлцүүллээ.

Их дээд сургуулиудын англи хэл, хэл шинжлэл, заах арга, орон судлалын чиглэлээр ажиллаж буй багш, эрдэмтдийн хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, багш нар хоорондын туршлага солилцох, хамтран ажиллах талаар хэлэлцэн, үр дүнтэй болж өнгөрлөө.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар