“Оюу толгой” ХХК-иас зарлаж буй “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр” нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар техникийн мэдлэг бүхий үндэсний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм.
“Шинэ төгсөгч хөтөлбөр”-т хамрагдсанаар:
- Рио Тинто компаниас хэрэгжүүлдэг олон улсын “Шинэ төгсөгчийн хетелбер”-т хамрагдах
- Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ тогтмол хийх
- Техникийн мэдлэг, чадвар болон мэргэжлийн өсөлт, хөгжил
- Манлайлах чадвараа хөгжүүлэх
- Олон улсад хэрэглэгддэг цахим сургалтын материал болон коучинг систем
- Рио Тинто компанийн бусад салбарын шинэ төгсөгчидтэй холбогдож, туршлага хуваалцах
- Коучинг, Менторшип
- Туршлагатай зөвлөхүүдээс суралцах, ажлын туршлага хуримтлуулж, өөрийгөө сорих, хөгжүүлэх зэрэг боломжуудтай.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн
- 2024, 2025 эсвэл 2026 онд дотоод болон гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд бакалавр эсвэл магистрын зэрэг хамгаалсан
- Зарлагдсан мэргэжлийн чиглэлээр төгссөн
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй
- Сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон
- Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай, сониуч, шинэ зүйл сурах эрмэлзэлтэй, өөрийгее тасралтгүй хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх зэрэг болно.
Анкет бөглөх заавартай сайн танилцаад хүсэлтээ өгөхийг хүсье.
Алхам 1: Өргөдөл, анкет бөглөж эхлэхийн тулд Apply товчийг дарна.
Алхам 2: Оврийн хэрэглэгчийн бүртгэл (account)-ээ үүсгэнэ.
Алхам 3: Заавал бөглөх бух талбарыг бүрэн гүйцэд бөглөж, шаардлагатай мэдээллээ оруулна.
Системтэй холбоотой асууж тодруулах зүйл гарвал 99076973 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.
Хүсэлтийг 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдөр багтаан ирүүлнэ..
Шинэ төгсөгчдөд дараах ажлын байруудыг санал болгож байна.
- Сайтын үйлчилгээний ажилтан
- Цахилгааны инженер
- Механикийн инженер
- Боловсруулалтын инженер
- Металлургич
- Санхүүгийн нягтлан бодогч
- Шинжээч
- ЭМААБО-ы ажилтан (ЭМААБО ба Орон нутгийн харилцааны газар)
- Тогтвортой хөгжлийн ажилтан (ЭМААБО ба Орон нутгийн харилцааны газар)
- Ложистикийн ажилтан
- Уул уурхайн инженер
- Хүний нөөцийн болон сургалтын ажилтан
“Оюу толгой” ХХК-ий хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хуухэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт
Монгол ажиллах хүчин
“Оюу толгой” ХХК Монгол Улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тухайн албан тушаалд тохирох хүмүүсийг сонгож авдаг.
Оюу толгой” ХХК нь урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендэрийн тэнцвэртэй байдлын хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу давуу байдал олгохыг эрмэлзэнэ.
Бид монгол иргэдийг, Өмнөговь аймгийн оршин суугчдыг ажилд авахыг чухалчилдаг бөгөөд “Оюу толгой” ХХК-ний нийт ажиллах хучний 97 хувийг монгол иргэд бүрдүүлж байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.
Бүртгэлийг холбоосоор орж, албан ёсны сайтаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан өгнө үү.
https://www.ot.mn/mn/careers/vacancies
ОЮУ ТОЛГОЙ ХХК
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

