Улаанбаатар хотод НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх талуудын бага хурал (COP)-ыг зохион байгуулахтай холбогдуулан хотын замын хөдөлгөөн, нийтийн тээвэр, аюулгүй байдал, нэвтрэх хөдөлгөөний зохицуулалт өндөр түвшинд хийгдэнэ.
Тиймээс 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын I-II долоо хоног буюу 2026 оны 9 дүгээр сарын 1-14-ний өдрүүдийн МУИС-ийн хэмжээнд бүх түвшний хичээлийг бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалт хийхээр боллоо.

2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс сургалт танхимын хэвийн горимд шилжинэ.
МУИС-ийн Захиргаа

