МУИС-ИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН
Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний ажилтан
Орон тоо: 2
Гүйцэтгэх ажил, үүрэг: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийх, болон холбогдох бусад ажил.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Хууль зүйн бакалавр эсхүл түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Эрх зүйч
Туршлага:
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохих туршлагатай
- Англи эсхүл бусад түгээмэл гадаад хэлийг академик түвшинд эзэмшсэн байх;
- Монгол хэлний эрдэм шинжилгээний найруулга зүйг эзэмшсэн байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /зурагтай/;
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан нэгээс доошгүй байгууллагын тодорхойлолт);
- Өргөдөл (эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар ажиллахыг хүсэж буй үндэслэлээ танилцуулсан байх).
Бүртгэл: Материалыг 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн Номын сангийн 403 тоот өрөөнд биеэр авч ирэх, эсвэл selenge_kh@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

