“Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төсөл
Захиалагч: Монгол улсын их сургуулийн DOMANI төсөл
Худалдан авалтын төрөл: Судалгааны багаж, тоног төхөөрөмж
Худалдан авалтын дугаар: МУИС_DOMANI_2026-03
Санхүүжилтийн эх үүсвэр: DOMANI төслийн хөрөнгө оруулалт
Нийт төсөвт өртөг: 14,392,000 ₮
Тухайн онд санхүүжих өртөг: 14,392,000 ₮
ХАА-ны мөрдөх журам: Харьцуулалтын арга
Огноо: 2026-07-20
ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАРЛАЛ
Монгол улсын их сургууль нь DOMANI төслийн хөрөнгө оруулалтаар худалдан авах судалгааны багаж, тоног төхөөрөмжийн жагсаалтад заасан техникийн шаардлага, үзүүлэлт хангасан багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналд дор дурьдсан материалуудыг хавсаргасан байна. Үүнд:
- Албан бичиг
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Компанийн товч танилцуулга
- Нийлүүлэх барааны техникийн үзүүлэлттэй дэлгэрэнгүй танилцуулга, зураг
- Барааны өөрийн болон угсралт, суурилуулт орсон үнийн санал
- Баталгаат хугацааны мэдээлэл
- Бараа нийлүүлэх хуваарь
Үнийн саналыг 2026 оны 08-р сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 424 тоот (91993096) эсвэл altansukh@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Үнийн саналыг ажлын 10 хоногийн дотор нээх бөгөөд нээснээс хойш ажлын 30 өдрийн хугацаанд хүчинтэй байна.
Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо ,
Их сургуулийн гудамж 1, Хичээлийн 2-р байр, 424 тоот хаалга
Утас: 91993096

