МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит оюутны хятад хэлний улсын олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит болон зохиогдсон Монголын их, дээд сургуулийн оюутны Хятад хэлний улсын 10 дугаар Олимпиад 2012 оны 3-р сарын 17-нд МУИС дээр боллоо. Тус олимпиадад хятад хэлний сургалттай хот, хөдөөгийн 30-аад их, дээд сургуулийн 180 гаруй оюутан оролцжээ. Хятад хэлний улсын олимпиадын анхан-дунд шатны ангиллын тэргүүн байранд МУИС-ийн ГХСС-ийн 2-р дамжааны оюутан О. Мөнгөнсүх, дэд байранд МУИС-ийн ГХСС-ийн 1-р дамжааны оюутан Г. Анударь, ИЗИС-ийн 1-р дамжааны оюутан Г. Агваандандар, гутгаар байранд Гэгээ коллежийн 1-р дамжааны оюутан Э. Номинтөгс, МУИС-ийн ГХСС-ийн 2-р дамжааны оюутан Г. Марал, ХУИС-ийн оюутан 1-р дамжааны Д. Энхмаа, 2-р дамжааны Н. Халиун нар шалгарсан байна. Хятад хэлний дээд шатны ангиллын тэргүүн байранд ИЗИС-ийн 3-р дамжааны оюутан Н. Өлзийхутаг, дэд байранд ХУИС-ийн 4-р дамжааны оюутан Г. Мишээл, гутгаар байранд Отгонтэнгэр Их Сургуулийн 3-р дамжааны оюутан М. Түмэндэлгэр, МУИС-ийн ГХСС-ийн 4-р дамжааны оюутан Б. Хулан, ШУТИС-ийн оюутан Ц. Цэнд-Аюуш, ХУИС-ийн 4-р дамжааны оюутан С. Золжаргал, МУИС-ийн МХСС-ийн 4-р дамжааны оюутан С. Оюунжаргал болон ИЗИС-ийн 3-р дамжааны оюутан Г. Билгүүн нар шалгарчээ. Олимпиадад шагналт байранд орсон оюутнуудаас “Хятад хэлний гүүр” Дэлхийн хятад хэлний тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох оюутны сонгон шалгаруулалт 3-р сарын 31 болон 4-р сарын 7-нд явагдана.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар