ДХАОНХХ-ээс зохион байгуулсан төсөл, эссэ бичлэгийн уралдааны ялагчид тодорлоо

Share Button

МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсээс санаачилан МУИС-ийн Стратегийн төлөвлөгөө /2016-2024/-ний Тэргүүлэх чиглэл 4.1, 4.2, 4.3,  Маркетингийн төлөвлөгөө /2018/-ний хүрээнд бүтцийн нэгжүүд, бүрэлдэхүүн, салбар сургуулийн тэнхимүүд хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, бүтээлч санаачилгыг дэмжих, эерэг соёлыг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хийх ажлын санаачилгыг боловсруулах зорилготой Төслийн уралдаан, МУИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, стратегийн тэргүүлэх чиглэлүүд, үнэт зүйлс, сургуулиараа бахархах сэтгэл, үзэл санааг МУИС-ийн оюутан бүрт ухамсарлуулан хоногшуулах, оролцоог хангах зорилготой “МУИС-ийн хөгжилд миний/бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг тус тус зарлаж өнөөдөр /2018.05.07/ уралдааны ялагчдыг тодрууллаа.

Төслийн уралдаанд нийт 10 төсөл ирсэн бөгөөд Судалгаа, шинжилгээ, хүрэх vр дvн, Практик ач холбогдол, Хэрэгжvvлэх боломж, Санхvvгийн дvн шинжилгээ, Үйл ажиллагааны хэтийн төлөв, Багийн гишvvдийн vvрэг оролцоо зэрэг шалгуураар үнэлж ялагчдын тодруулав. Дотоод төслийн уралдааныг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Энх-Отгон, ОУХНУС-ийн ахлах багш Г.Баасанхүү, ДХАОНХХ-ийн дарга, доктор П.Лхамсүрэн, ДХАОНХХ-ийн Маркетинг хариуцсан мэргэжилтэн Б.Ганбат нар шүүн тунгаав.

Төслийн уралдааны Тэргүүн байрт Амун багийн “Амун мэдээллийн систем” төсөл,  Дэд байрт О.Мөнхбат ахлагчтай багш нарын багийн “Ерөнхий суурийн хамтын ажиллагаа” төсөл, Гуравдугаар байрт Lead багийн “Ухаалаг хэрэглээ-Ногоон ирээдүй” төсөл тус тус шалгарч Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Дурсгалын зүйл гардсан юм. Түүнчлэн төслийн уралдаанд байр эзэлсэн төслүүдийг МУИС-ийн 2019 оны маркетингийн төлөвлөгөөнд тусган багуудтай хамтран ажиллана.

“МУИС-ийн хөгжилд миний/бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 21 эссэ ирсэн бөгөөд II шатанд 5 эссэг шалгаруулан эссэ тус бүрийг хэлэлцүүлэн байр эзлүүллээ. Эссэ бичлэгийн уралдааныг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Б.Наранбаатар, мөн тэнхимийн багш Д.Идэржаргал, ДХАОНХХ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн, Төгсөгч хариуцсан мэргэжилтэн Э.Сарангэрэл нар Шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байдал, Асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байсан эсэх, Сонгосон сэдвийн хүрээнд үндсэн санааг тодорхойлохдоо онол, практикийн талаас судалсан байх, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх, хэл, найруулга, сэтгүүл зүйн шаардлага хангасан байдал зэргийг үндэслэн шүүв.

Уралдааны Тэргүүн байрт МУИС-ийн ШУС-ийн НУС-ын оюутан Т.Намуунболор, Дэд байрт ШУС-ийн НУС-ын оюутан Б.Батхүү, Гуравдугаар байрт ШУС-ийн НУС-ын оюутан Л.Анударь, Тусгай байрт ШУС-ийн ХУС-ын оюутан Ё.Оюун-Эрдэнэ, ХЗС-ийн оюутан Х.Норовсүрэн нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардан авлаа.

 

          

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар