ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2012”-ЫН УДИРДАМЖ

Share Button

1. Илтгэлд тавих шаардлага :

Агуулгын хувьд :

  • Онол арга зүйн үндэслэлтэй;
  • Бодит байдалд хэрэгжиж болохуйц;
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн;
  • Бодит  мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан;
  • Судалгааны арга хэрэгслүүдийг ашигласан;
  • Ишлэл зүүлтийн заалт бичих;
  • Ашигласан материалын жагсаалт бичих;
  • Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийнэ;

Бичгийн боловсруулалтын хувьд :

  • Илтгэлийг А4 цаасанд дээр дараах форматын дагуу  бичнэ :

–          Үсгийн фонд :                         Times New Roman (жич: mon font байж болохгүй)

–          Фонтын хэмжээ : 12

–          Мөр хоорондын зай : 1.5

–          Margins:           Top-1.5 см; Bottom-2 см; Left-3 см;  Right-1.5 см

  • Хуудас болгонд хөл, толгой хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн дугаарласан байж болно.
  • Илтгэлийн хуудасны тоо:  20/min/ – 40/max/. Хуудасны тоо хэтрүүлэхгүй.
  • Нүүр хуудсанд сургууль, мэргэжил, курс, овог нэр, сэдвийн нэр, он бичсэн байна.
  • Дараагийн хуудсанд удирдагч багшийн болон оролцогчийн CV байна. CV нь ямар ч хэлбэрээр байж болох ба хэмжээний хувьд нэг нүүрэнд багтсан байвал зохино.
  • Нуруутай хавтсанд хийнэ.

Судалгааны ажил хийхэд зарим анхаарах зүйлс:

  1. Судалгааны ажлын зорилго, ач холбогдлыг зөв ойлгон, оновчтой тодорхойлох;
  2. Хэвлэмэл болон онлайн гэх мэт мэдээллийн олон төрлийн эх сурвалжуудыг ашиглах;
  3. Тухайн мэдээллийн эх сурвалжуудаа зөв үнэлэн сонгох;
  4. Архивийн орчинд, судалгааны талбар дээр болон лабораторын орчинд судалгаа хийх;
  5. Мэдээллийн эх сурвалжуудтай уншиж танилцан агуулгын чанартай судлан, цэвэр хуулбарлалт хийхээс зайлсхийх;
  6. Судалж боловсруулсан зүйлсээ, товч ойлгомжтой байдлаар цаасан дээр буулгах;
  7. Хэт нуршихаас зайлсхийх;

3. Илтгэгч оюутанд тавих шаардлага:

–          Илтгэлийг шаардлагын дагуу бичиж 1 хувь бүтэн, 1 хувь хураангуй хэлбэрээр цаасаар хэвлэсэн байх;

–          Танилцуулгыг Power Point дээр, 10 минутанд багтаан танилцуулах байдлаар бэлдэх;

–          Илтгэл болон танилцуулгыг flash disk drive –д, эсвэл СD-нд бичиж ирэх;

–          Нэг хувь цээж зурагтай ирж анкет бөглөх;

(Анкетийг http://www.golomtbank.com/hsweb/images/Student%20anket.pdf –с татаж авч, үнэн зөв бөглөнө үү)

4. Илтгэл хүлээн авах хугацаа ба хаяг:

2012 оны 5 дугаар сарын 3-наас эхлэн 10-ны 18 цаг хүртэл Сүхбаатарын талбай, Голомт банкны төв байр,  Хүний нөөцийн хэлтэс – Д.Оюунчимэг, e-mail: oyunchimeg_d@golomtbank.com Утас: 311530 /407/

5. Шалгаруулалт:

1-р үе шат

Сургууль тус бүрээс хүлээн авсан илтгэлүүдийг комисс уншиж танилцан тус бүрт үнэлгээ өгөх ба шаардлагатай бол илтгэл болгоныг салбар хуралдаанаар хэлэлцүүлнэ. Онооны дэс дарааллаар салбар хуралдаан бүрээс шилдэг илтгэлийг шалгаруулж 2-р шатны шалгаруулалтанд оруулах буюу Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих урилга өгнө.

Шалгарсан оролцогчдод техникийн зөвлөгөөн хийж, “Эрдэм шинжилгээний бага хурал” хэрхэн хийх талаар мэдээлэл өгнө.

2-р үе шат

Шалгаруулах комиссоос сонгогдсон 15 хүртлэх илтгэлийг 5-р сарын хоёрдугаар хагаст болох  ОЭШБХ-д хэлэлцүүлэн дараах байдлаар шалгаруулна. Үүнээс:

1-р байр – 1 илтгэл /мөнгөн шагнал, диплом/; 500000

2-р байр – 1 илтгэл /мөнгөн шагнал, диплом/; 300000

3-р байр – 1 илтгэл /мөнгөн шагнал, диплом/; 200000

Тусгай байр 1 илтгэл /бэлэг дурсгалын зүйлс/ тус тус шалгаруулна. 100000

Мөн тодорхой номинацид нэр дэвшүүлэн 2 хүртэлх илтгэлийг шалгаруулна. 250000*2

Шалгарсан илтгэгчдийг болон хуралд амжилттай оролцогчдод Голомт банкинд дадлага хийлгэх, ажил олгох, Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт нэмэлт үзүүлэлт гэж үзэх зэрэг нэмэлт урамшуулал олгоно.

Голомт банкны нэрэмжит “Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурал-2012”-ын сэдэв:

Эдийн засаг, банк санхүүгийн чиглэл:

  1. Банкны эрсдэл, тооцох, үнэлэх шинэлэг аргууд, түүний удирдлага;
  2. Банкны зээлийн эрсдлийг хэмжих, үнэлэх аргачлал, нөлөөлөгч хүчин зүйлс;
  3. Банкны зээлийн эрсдлийн удирдлага: Кредит рейтинг хөгжүүлэх, арга аргачлал;
  4. Банкны зээлийн эрсдлийн удирдлага: Кредит скоринг хөгжүүлэх, арга аргачлал;
  5. Зээлийн мониторингийн бусад орны туршлага, хөгжүүлэх арга боломж;
  6. Зээлийн эрсдлийг эдийн засгийн салбаруудаар ангилж судлах;
  7. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг загварчлах, таамаглал боловсруулах аргачлал;
  8. Банкуудад үзүүлэх макро эдийн засаг, мөнгө сангийн бодлогын нөлөөлөл;
  9. Банкуудын стресс тест боловсруулах, арга аргачлал;
  10. Үйл ажиллагааны эрсдлийг үнэлэх аргачлалууд, тэдгээрийн хэрэглээ, банкинд хэрэгжүүлэх боломж;
  11. Үйл ажиллагааны эрсдлээс бий болсон алдагдал, дампуурсан тохиолдлууд, олон улсын туршлага, ач холбогдол, шалтгаан, дагавар;
  12. Банк, хөрөнгийн зах зээлд оролцох, зах зээлийн бүтээгдэхүүн гаргаснаас үүсэх боломжит үйл ажиллагааны эрсдэл, түүнийг удирдах;
  13. Эрсдлийг удирдахад дотоод аудитын нөлөөлөл, бусад орны туршлага;
  14. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог хөгжүүлэх;
  15. Банкны актив, пассивын удирдлагыг боловсронгуй болгох;
  16. Банкуудын хадгаламж, зээлийн хүүг бууруулах боломж;
  17. Банкны эх үүсвэр нэмэгдүүлэх боломж;
  18. Хадгаламжийн даатгалын тогтолцоо;
  19. Хөрөнгийн болон бондын зах зээлийг хөгжүүлэх боломж, Засгийн газрын бонд;
  20. Олон улсад “Төгрөг”-ийн хэрэглээг нэмэгдүүлэх боломж;

Менежментийн чиглэл:

  1. Хүний нөөцийг бүрдүүлэхэд Social media-г ашиглах нь;
  2. Хөгжингүй орнуудад “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй арга, туршлага;
  3. Арилжааны банкны Хүний нөөцийн өртөг тооцох боломж, арга зүй;
  4. Компанийн засаглалын онол арга зүй, банкуудад хэрэгжүүлж буй өнөөгийн байдал;
  5. Банкны сургалт хөгжлийн бодлого, матриц, сургалтын өгөөж тооцох;
  6. Бусад

ГОЛОМТ БАНК

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар