Эрүүл мэндийн өдөрлөг болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар Монос ХХК-тай хамтран оюутан суралцагч, багш ажилчдын дунд “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг 2025 оны 11 сарын 24, 25 -ны өдрүүдэд МУИС-ийн эмнэлэг болон Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгуулж, үзлэг оношилгоонд хамруулж ажиллалаа.

 

Тус өдөрлөгөөр ясны сийрэгжилт, эрдэс витамины түвшин, арьсны балансыг тусгай аппаратаар тодорхойлох, дотор эрхтний ЭХО, хеликобактерийг цусанд тодорхойлох оношилгоо шинжилгээ, уламжлалтын эмчийн үзлэг, шүдний үзлэг үйлчилгээ  тус тус хийгдсэн болно.

Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд нийт 250 гаруй суралцагч, багш, ажилтан хамрагдсан байна.

 

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар