МУИС-ийн Индэр цуврал лекц, уулзалт нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилготой.
2021-2022 оны хичээлийн жилийн сүүлийн МУИС-ийн индэр цуврал лекц сургалтыг нээж ОТХ-ийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг үг хэллээ.
Korea University их сургуулийн хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, экологийн инженерчлэлийн тэнхимийн Д-р Проф. Sonam Wangyel Wang “Дунд өргөргийн бүс дэх хүрээлэн буй орчны тогтвортой байдал ба хүний сайн сайхны төлөөх эрэлд” сэдвээр лекц уншлаа.
Д-р Sonam Wang нь Бутаны Royal Thimphu коллежид дэд профессороор ажиллаж байсан ба Их Британийн Оксфордын их сургууль, Смитсоны институтэд судлаачаар, АНУ-ын Монтана их сургуулийн багшийн салбар. Мөн Австралийн Квинсландын Технологийн Их Сургуулийн докторын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Корнеллийн их сургууль, Энэтхэгийн Зэрлэг ан амьтдын хүрээлэн зэрэг янз бүрийн байгууллага, их дээд сургуулиудад багшилж, зөвлөгөө өгч байна.
Илтгэлийн агуулга: Дунд өргөрөгийн бүс дэхь газар нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тулгарч буй бэрхшээлүүд болон болзошгүй үр нөлөө ямар байх вэ? Эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад шинжлэх ухаан, түншлэл, боловсролд тулгуурласан Тогтвортой Хөгжлийн тухай шинэлэг ойлголт шаардлагатай тухай байлаа. Тогтвортой хөгжлийн зорилтууд болон хүрээлэн буй орчин, бусад холбогдох салбарт хийгдсэн судалгааны ажлууд хоорондын хамаарлыг тодорхойлсон сонирхолтой судалгааны үр дүнг мөн танилцуулсан. Илтгэл профессор Сонам Вангийн МУИС-ийн Хүрээлэн буй орчны Инженерчлэлийн Лаборатори, Тогтовортой Хөгжлийн Хүрээлэн, Ховд ИС-тай хамтран хэрэгжүүлэхээр ирсэн ”3 дах туйл” судалгааны төслийн танилцуулгаар цааш өргөжив. Тус төсөл Дэлхийн цэвэр усны нөөцийн тодорхой хувийг бүрдүүлэн 10 гаруй том голын сав газар, 22 улсын нутгийг хамран урсаж 2 тэрбум гаруй хүн амын усны хэрэгцээг хангадаг чухал бүс болох мөнх цас, цэвдэг бүхий 7 уулс, нуруудыг хамруулах томоохон судалгааны төсөл юм. Одоогоор Непал, Бутан, Монгол, Киргизстан, Казакстан улсуудад судалгааны ажил идэвхтэй явж эхлээд байгаа тухай мөн дурьдлаа. Мөн энэхүү судалгааны төслийн хүрээнд төслийн гол зохицуулагч Кореа Их Сургууль санхүү, мэдээлэл хангамжаар дэмхихээс гадна судалгааны арга зүйг чадавхжуулах зорилгоор судлаач оюутнуудыг Кореа Их Сургууль дадлагажуулах бүрэн боломжтойг ахин сануулснаар илтгэл өндөрлөв. МУИС-ийн Индэрт багш, судлаачид болон бүх төвшний оюутнууд, иргэдийн төлөөлөл оролцон сонирхолтой асуулт, хариулт өрнуулж, амжилттай болж өнгөрлөө.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН