АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 онд санаачлан ерөнхий боловсролын сургууль, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон бусад байгууллагуудын дунд анх зохион байгуулсан. Түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day)-г олон улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн.
1998 оноос эхлэн дэлхий нийтээр харин Монгол улсад 2009 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэн явуулж байгаа бөгөөд жил бүр өөр өөр агуулга онцлогтойгоор зохион байгуулсаар ирсэн.
Зорилго: Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн 36 дaхь удаагийн “GIS day” өдөрлөгийг зохион байгуулах, “Байгаль орчныг зайнаас тандан судлал” хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах, уг мэргэжлээр төгсөгчид болон суралцагчдын эргэх холбоог сайжруулах
Онцлог: Олон улсын нээлттэй эх сурвалжийн Газарзүйн мэдээллийн системийн “PostGIS day”-г Монголд анх удаа зохион байгуулах, “Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем” хөтөлбөрийг “2015 оны төгсөгчдийн нэрэмжит” өдөрлөгийг зохион явуулах, ажил мэргэжлийн туршлага солилцох
Оролцох байгууллагууд, хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн багш, оюутнууд, ГМС-ЗТС ашигладаг сонирхогч, судлаачид
Зохион байгуулагчид : МУИС, Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхим, Оюутны “GIS” клуб
Ивээн тэтгэгч: МУИС-Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем мэргэжлээр 2015 оны төгсөгчид, Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо
Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
- “Байгаль орчныг зайнаас тандан судлал” мэргэжил сурталчлах өдөрлөг
- “Орчин үеийн ГМС-ЗТС-ийн хэрэглээ” сэдэвт уулзалт, ярилцлага
Хэзээ, хаана: 2022 оны 11 сарын 16-ны Лхагва гариг, МУИС-Номын сангийн 5 давхар 502 тоот
ОЛОН УЛСЫН “GIS DAY-2022” ӨДӨРЛӨГ
Зорилго: Олон улсын нээлттэй эх сурвалжийн Газарзүйн мэдээллийн системийн “PostGIS day IV”-г Монголд анх удаа зохион байгуулах, 2009 оноос МУИС газарзүйн тэнхимээс зохион байгуулж буй “GIS day XXXVI”-г нэгтгэн “GIS day -2022” зохион байгуулах, “Байгаль орчныг зайнаас тандан судлал” хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах, уг мэргэжлээр төгсөгчид болон суралцагчдын эргэх холбоог сайжруулах зорилгоор “2015 оны төгсөгчдийн нэрэмжит” өдөрлөгийг зохион явуулах, ажил мэргэжлийн туршлага солилцох
Хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
ОЛОН УЛСЫН “GIS DAY-2022” ӨДӨР, ГАЗАРЗҮЙН ТЭНХИМИЙН “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛ” МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР
№ | Агуулга | Хаана | Цаг |
1 | Олон улсын “GIS day” өдөрлөгийн нээлт
В.Батцэнгэл-МУИС, Газарзүйн тэнхимийн эрхлэгч |
МУИС-ийн номын сангийн 5 давхар 502 тоот |
16:00-16:10 |
2 | Б. Сайнбуян МУИС, Газарзүйн тэнхимийн багш
ГМС-ийн 18 багц стандарт |
16:10-16:20 | |
3 | Ч.Наранцэцэг МУИС, Газарзүйн тэнхимийн багш
Үерийн эрсдэлийн урт хугацааны өөрчлөлтийг гүн сургалт болон үерийн симмуляци ашиглан үнэлэх нь |
16:20-16:30 | |
3 | Ч. Болорчулуун МУИС, Газарзүйн тэнхимийн багш
Нээлттэй эх үүсвэрийн ГМС хөгжлийн чиг хандлага |
16:30-16:40 | |
4 | Оролцогчдын дурсгалын зураг авах | 16:40-16:50 | |
5 | 2015 оны төгсөгч Д.Гансүх
Нийслэлийн Замын хөгжлийн газар, Бодлого төлөвлөлтийн хэлтэсийн зураг төсөл хариуцсан мэргэжилтэн |
16:50-17:00 | |
6 | 2017 оны төгсөгч С.Баасандорж
Соёлын өвийн үндэсний төв Мэдээлэл технологийн газар Газарзүйн мэдээлэл хариуцсан инженер |
17:00-17:10 | |
7 | 2018 оны төгсөгч М.Баасанжав
Гурван үндэс ХХК, ГМС ахлах мэргэжилтэн |
17:10-17:20 | |
8 | 2020 оны төгсөгч А.Энхтамир
Нийслэлийн Дагуул хот, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар- Дагуул хотын хөгжлийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн |
17:20-17:30 | |
9 | 2021 оны төгсөгч С.Билгүүн
Рио Тинто Монгол ХХК, Бүтээмжийн хэмжүүр хөгжүүлэгч, шинжээч |
17:30-17:40 | |
10 | 2022 оны төгсөгч М. Төрболд
Хилийн цэргийн 151-р анги, Програм хангамжийн тасаг, Зайнаас тандалтын инженер |
17:40-17:50 | |
11 | “GIS day 2022” хэлэлцүүлэг | 17:50-18:30 |