“Монголын инновацын 7 хоног – 2023” арга хэмжээний хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн багш, судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон улс орны эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц инновац, инженерчлэлийн бүтээгдэхүүн, шинэ технологиудын танилцуулга, уулзалт боллоо. Тус арга хэмжээг Монгол Улсын Их Сургуулиас БШУЯ, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, МҮХАҮТ-тай хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь инновац, шинэ технологи бүтээж буй судлаачдын судалгааны ажлын үр дүнг олон нийтэд танилцуулан сурталчлах, тэдгээр бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийг сонирхогч бизнесийн төлөөллүүдтэй холбох, харилцан туршлага судлах зорилготой.
Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Др. Д Баттогтох, МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Проф. Б.Баяртогтох нар оролцов.
Арга хэмжээнд хамтрагч 5 их сургуулийн багш нарийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд бий болсон, судалгаа хөгжүүлэлт хийгдэж буй 21 шинэ технологийн танилцуулга хийгдэв.
Түүнчлэн танилцуулга уулзалтын үеэр шинэ технологийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж танилцууллаа.
Танилцуулсан технологиуд
1. “Хонь, ямааны мах болон цусны гарал үүслийг ялгах поликлонт эсрэг биет түргэн оношлуур”
Дэд профессор Д.Лхагвасүрэн, ШУС, БУС-ын Биологийн тэнхим (МУИС)
2. “Борлонгийн ноолуураар ээрмэл үйлдвэрлэх арга”
Докторант Ц.Ганболд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч, төслийн баг (ШУТИС)
3. “Цэвэрлэх байгууламжийн лагийг ашиглан шингээгч материал бэлтгэх болон хэрэглэх арга”
Дэд проф. Б.Лхагвадулам, Барилга архитектурын сургуулийн Хүрээлэн уй орчны инженерийн салбар (ШУТИС)
4. “In vitro орчинд гаргаж авсан Сибирь шинэсний бичил ургамлыг in vivo орчинд бойжуулан ургуулах арга”
Дэд проф. В.Энхчимэг ХШУС, Эрдэмтэн нарийн бичгийн дарга (ХААИС)
5. “Үрслэг бойжуулах бионүүрсэн гулдмай /блок/”
Др.Б.Долгормаа, ИТС, Хүнсний инженерчлэл, гидро механикийн тэнхимийн багш (ХААИС)
6. “Хиймэл оюун ухаанд суурилсан амны хөндийн оношилгооны шинэ технологи”
АУ-ны магистр М.Бат-Эрдэнэ, Нүүр ам судлалын сургууль (АШУҮИС)
7. “Бууцайтай, карритай, хүрэн манжинтай зайдас үйлдвэрлэх арга”
Др.И.Баярбат, ХШУС, Эрдэмтэн нарийн бичгийн дарга (ХААИС)
8. “Цеолитон нэмэлттэй керамик мембран болон түүнийг гарган авах арга”
Др. Г.Саран, Материал судлалын төвийн захирал (ШУТИС)
9. “Актиномицетийн хандыг ашигласан хоолойны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хүлхмэл”
Дэд профессор Б.Даваапүрэв, ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим (МУИС)
10. “Сагсаа чонын өргөс ургамлаар нийлэгжүүлсэн мөнгөний нанобөөм агуулсан үрэвслийн эсрэг шархны тос”
Дэд профессор Ө.Энэрэлт, ШУС-БУС, Биологийн тэнхим (МУИС)
11. “Уламжлалт жор найрлагад суурилсан Биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”
АУ-ны доктор, дэд профессор Б.Цэрэнцоо, Монгол Анагаах ухааны Олон улсын сургууль, (АШУҮИС)
12. “Архинд донтох эмгэгийн эмчилгээнд хэрэглэх Тимузол 500 мг капсултай шинэ эмийн танилцуулга” Эм зүйн ухааны доктор, проф. Д.Энхжаргал, Эм зүйн сургууль (АШУҮИС)
13. “Аскорбины хүчил, цайрын глюконат агуулсан дархлаа дэмжих “Аньсгриппин Плюс-А” мөхлөг эмийн танилцуулга”
Эм зүйн ухааны магистр Д.Буянхишиг (АШУҮИС)
14. “Шар сүүнээс лактоз ялгах арга, лактозыг лактулозд хувиргах арга болон тэдгээрийн хэрэглээ”
Дэд проф. Б.Мөнхжаргал, ШУС, Химийн тэнхим (МУИС)
15. “Хүнсний идэвхтэй сав баглаа боодол”
Др. Г.Солонго, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээл судлалын салбарын ахлах багш (ШУТИС)
16. “Төмс, хүнсний ногооны хадгалах хугацааг уртасгах ионжуулагч цацрагийн төхөөрөмж”
Дэд проф. Б.Мөнхбат, ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим (МУИС)
17. “Сур элдэх хүндийн хүчний төхөөрөмж”
Др. Я.Рэнчинваанжил, Механик тээврийн сургуулийн Механик, механтроникийн салбарын эрхлэгч (ШУТИС)
18. “Нярайн цусны хатаасан толбонд төрөлхийн гажиг, бодисын солилцоо, дотоод шүүрлийн эмгэгүүдийг тодорхойлох технологи”
АУ-ны доктор, профессор М.Эрдэнэтуяа, АШУҮИС-ийн төв эмнэлэг (АШУҮИС)
19. “Үр бүрэгч бага оврын машин”
Дэд проф. Д.Баатархүү ИТС, Цахилгаан хангамж электроникийн тэнхим (ХААИС)
20. “Чацаргана жимсийг хогт хольцоос цэвэрлэх төхөөрөмж”
Докторант Д.Ганболд, ИТС, Цахилгаан хангамж электроникийн тэнхим (ХААИС)
21. “Физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн”
Др. Д.Мандах, МУБИС-ийн Гарааны компанийн гүйцэтгэх захирал (МУБИС)
22. “Сургалтын робот технологи”
Докторант М.Баасанбаяр, Технологийн тэнхимийн багш (МУБИС)
СУДАЛГАА, ИННОВАЦЫН БОДЛОГЫН ГАЗАР