“Монгол судлал – Залгамж үе” тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго:  Монгол судлалын бүх чиглэлээр суралцаж буй гадаад дотоодын оюутан судлаачдын Монгол судлалыг хөгжүүлэхэд оролцох оролцоо, судалгаа шинжилгээг дэмжин, тэдэнд урам зориг төрүүлэхэд тэтгэлгийн зорилго оршино.

Уг тэтгэлгийг МУИС-ийн Монгол хэлний хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй бакалавр, ахисан түвшний монгол суралцагч болон гадаад суралцагчдад олгоно.

 Тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: Хоёр

  • Монгол хэлний чиглэлээр суралцаж буй гадаад суралцагч-1
  • Монгол суралцагч-1

Тавих шаардлага:

  1. МУИС-ийн Монгол хэлний чиглэлээр идэвхтэй суралцаж буй, бакалавр, ахисан түвшний гадаад болон монгол суралцагч байх

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Анкет /загварын дагуу/ татах
  2. Дүнгийн тодорхойлолт

Материал хүлээн авах  хугацаа: 2024 оны тавдугаар сарын 10-ны 12:00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ.

Шалгаруулалтын дүн 2024 оны тавдугаар сарын 17-нд гарна. Тэнцсэн тухай хариуг цахим хаягаар мэдэгдэх болно.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 9910-9128,

Цахим шууданenkhtaivan_ts@num.edu.mn, dulmaa.b@num.edu.mn

Ази судлалын тэнхим

Оюутны хөгжлийн төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар