Хайж байна...

БНСУ-ын Чонбук үндэсний их сургуулийн 2+2 хос зэргийн хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Чонбук Үндэсний Их Сургуулийн (JEONBUK NATIONAL UNIVERSITY) хооронд байгуулсан санамж бичиг, хос зэргийн хөтөлбөрийн гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын 2+2 хос зэргийн хөтөлбөрт хамрагдан суралцахыг урьж байна.

Тус хөтөлбөрт суралцахыг хүсэгч нь МУИС-д 2 дугаар түвшинд суралцаж байгаа, TOPIK 4  ба түүнээс дээш түвшний хэлний оноотой, 2+2 хос зэргийн хөтөлбөрөөо Чонбук Үндэсний Их Сургуульд үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Энэ улиралд МУИС-ийн бакалаврын өдрийн ангид 4 улирал буюу 2-р түвшинд суралцаж байгаа
  • TOPIK 4 ба түүнээс дээш түвшний хэлний оноотой
  • МУИС-д суралцаж буй үндсэн мэргэжлийн чиглэлээр Чонбук Үндэсний Их Сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой.

ТЭТГЭЛЭГ

Хөтөлбөрийн үндсэн хугацаа болох 2 жил буюу 4 улирлын турш 5 хүртэлх суралцагчийг сургалтын төлбөр болон оюутны дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө.(5-аас илүү суралцагч хүсэлт гаргавал голч оноог харгалзан үзэхийг анхаарна уу).

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ НӨХЦӨЛ

  • TOPIK-ийн 4 ба түүнээс дээш түвшний гэрчилгээтэй байх;
  • Оюутны эрүүл мэндийн даатгалд хамрагдах;
  • Голч оноо 2.75 ба түүнээс дээш байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ (доор заасан бүх материалыг англи эсвэл солонгос хэл дээр 12 дугаар сарын 01-ны дотор ирүүлсэн байх)

  1. Бөглөсөн өргөдлийн маягт
  2. Суралцах төлөвлөгөө (өргөдлийн маягтад хавсаргасан)
  3. Санхүүгийн дэмжлэгийн маягт
  4. Тодорхойлох захидал (Өөрийн сурч буй эсвэл хичээл зааж байсан багшаас профессор багшаар бичүүлнэ)
  5. Апостиль баталгаажуулалт хийлгэсэн Ахлах сургуулийн гэрчилгээ
  6. Апостиль гэрчилгээгээр баталгаажсан МУИС-ийн элсэлтийн тодорхойлолт (ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх)
  7. Албан ёсны дүнгийн хуулбар (ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх)
  8. Гадаад паспортын хуулбар (тэгш, гаднын биет ороогүй, сүүдэрлээгүй, тод байх)
  9. JPG формат дээр цээж зураг (3.5 х 4.5см хэмжээтэй цагаан дэвсгэртэй)
  10. TOPIK-ийн 4 ба түүнээс дээш түвшний гэрчилгээний хуулбар

Апостилийн мэдээллийг энд дарж харна уу.

ХАМРАГДАХ СУРАЛЦАГЧИЙН ТОО: 5

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:  2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цаг хүртэл.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ АЛХАМ: 

Өргөдөл хүлээн авах алхам болон материал хүлээн авах эцсийн хугацаа:

Алхам 1: Заасан бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д эх хувиар ирүүлнэ.

Алхам 2: Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт илгээнэ.

Алхам 3: Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд 2+2 хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д дүйцэх боломжтой хичээл, төгсөх хугацаа, хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар