Хайж байна...

“МОНГОЛ БИЧИГ-МОНГОЛ БАХАРХАЛ” бүтээлийн үзэсгэлэнд урьж байна

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

2026-11-11 - 2026-11-30

Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхим

Share Button

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх оюутны монгол бичиг, соёлын “Хос уянга” нэгдлээс “МОНГОЛ БИЧИГ-МОНГОЛ БАХАРХАЛ” бүтээлийн үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 30-ны өдрийг дуустал Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. 

Тус үзэсгэлэнд монгол бичгийн түүхэн дурсгалуудаас Их Эзэн Чингис хаантай холбогдох хэсгийг монгол бичгийн хулсан үзэг, бийр, угалзан, дөрвөлжин эвхмэл, хичээнгүй болон таталган тигээр бүтээсэн бүтээлүүд багтсан.



ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:


– Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
– Тэнхимийн дэргэдэх оюутны Монгол бичиг, соёлын “Хос уянга” нэгдэл
– Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей
– Монгол каллиграфийн урлагийн нэгдсэн холбоо

ДЭЛГЭГДЭХ ХУГАЦАА: 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр

ХАЯГ: Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар