МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн
ОРОН ТОО: 1 /үндсэн/
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
- Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд суралцахуйн үйл ажиллагааг дэмжсэн бүх төрлийн сургалт, зөвлөгөө, үйлчилгээ, үйл ажиллагааг зохион байгуулах;
- Оюутны суралцахуй, эрдэм шинжилгээ судалгааны ажил, тэдний санаачилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Оюутны хөгжлийн хөтөлбөр, суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бусад нэгж, байгууллагатай хамтрах ажиллах талаар санаачилга гаргах, хэрэгжүүлэх;
- Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээ, бүртгэлийг хариуцах;
БОЛОВСРОЛ: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
МЭРГЭЖИЛ:
- Боловсрол судлал
- Бизнесийн удирдлага,
- Сэтгэл судлал
УР ЧАДВАР:
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
- Цахим орчинд ажиллах;
- Карьер үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
- Мэдээлэл боловсруулах;
- Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх;
- Ажлаа төлөвлөх, хугацаннд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;
- Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
- Харилцааны соёлтой, бусдыг ойлгох;
- Ёс зүйн хэм хэмжээг сахих;
ТУРШЛАГА: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет,
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
- Ажил байдлын тодорхойлолт;
Бүртгэл: 2026 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132
Захиргаа, хүний нөөцийн газар

