Хайж байна...

БНХАУ-ын Шибэй их сургуулийн (NORTHWEST UNIVERSITY) оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Баруун Хойд Их Сургууль буюу Шибэй Үндэсний Их Сургууль /西北大学/-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Шибэй их сургуулийн цахим хуудас

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл

ШААРДЛАГА

  1. Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан эсвэл төгсөх болзол хангаагүй байх
  2. Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 80-аас дээш оноо (эсвэл харгалзах IELTS оноо), Хятад хэл дээр суралцах бол HSK 4-өөс дээш оноо
  3. Зөвхөн хятад хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдах бол хэлний оноо шаардлагагүй

Эхний шатны бүрдүүлэх материал (англи хэл дээр байх):

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
  3. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  4. Цээж зураг (35мм х 45мм хэмжээтэй)
  5. Гадаад хэлний түвшин тодорхойлсон батламжийн хуулбар (хэрэв байгаа бол)

Нэр дэвшүүлсний дараа хоёрдугаар шатанд бөглөх маягт болон бүрдүүлэх материал

  1. Шибэй их сургуулийн онлайн өргөдлийн маягт
  2. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай тодорхойлолт
  3. Гадаад иргэний эрүүл мэндийн маягт

Жич: Эхний шатны бүрдүүлэх материалыг хүлээн авч солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлсний дараа хоёр дугаар шатны гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай тодорхойлолт, эрүүл мэндийн маягт зэрэг баримт бичиг бүрдүүлэн онлайн өргөдлийн маягтыг 2026 оны 12 дугаар сарын 15-аас өмнө бөглөнө.

СУРАЛЦАХ ХУГАЦАА: 1-2 улирал

СУРГАЛТЫН ТӨЛБӨР, БУСАД ЗАРДАЛ: МУИС болон Шибэй их сургуулийн хооронд байгуулсан гэрээний дагуу сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд замын зардал, дотуур байр, даатгал, амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна. Үүнд:

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:  2026 оны 12 дугаар сарын 08-ны 12:00 цаг хүртэл.

ЭХНИЙ ШАТНЫ ӨРГӨДЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ АЛХАМ: 

Алхам 1: Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.

Алхам 2: Нэг багц файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт заасан хугацаанаас өмнө илгээнэ.

Алхам 3: Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах замын зардал, амьжиргааны зардал, дотуур байр, даатгалын төлбөр зэрэг санхүүгийн зардлыг сайтар тооцоолж, ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар