Хайж байна...

ХБНГУ-ын Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэгт хөтөлбөр (IPS) танилцуулах уулзалтад урьж байна

МУИС-ийн Хамтын ажиллагааны газар

2026-11-18 14:30

МУИС-ийн Эрдмийн танхим

Share Button

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, хатагтай Mandy Eißing тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэгт хөтөлбөр (International Parliamentary Scholarship, IPS)-ийг танилцуулах мэдээллийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

📅 Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 18
🕝 Цаг: 14:30
📍 Байршил: МУИС-ийн 1-р байрны Эрдмийн танхим (Дугуй заал)

Арга хэмжээний үеэр:

  • Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга
  • Германы парламентын үйл ажиллагаа, дадлагын боломжийн тухай мэдээлэл
  • 2027 оны сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл

IPS хөтөлбөр нь Германы Бундестаг, Берлиний Чөлөөт их сургууль, Хумбольдтын их сургууль болон Берлиний Техникийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд жил бүр 50 орны 120 хүртэлх залуучид хамрагддаг. Хөтөлбөрт оролцогчид Германы парламентын үйл ажиллагаатай танилцаж, Бундестагийн гишүүний ажлын албанд дадлага хийх боломжтой болох юм.

Герман хэл эзэмшсэн, олон улсын харилцаа, улс төр, нийгмийн хөгжилд сонирхолтой оюутан, залуусыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн Хамтын ажиллагааны газрын 75754400, 77307730 – 1166 утсаар болон cooperation@num.edu.mn хаягаас тодруулах боломжтой.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар