Хайж байна...

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Share Button

2026–2027 оны хичээлийн жилийн МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан шилдэг элсэгчдэд батламж гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, мэдлэг чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сурлагын өндөр амжилт гаргасан шилдэг суралцагчдыг урамшуулах, мөн тодорхой мэргэжлийн чиглэлээр суралцагчдыг дэмжих зорилготой юм.

Энэ хичээлийн жилд тэтгэлгийн журмын дагуу нийт 4 төрлийн тэтгэлэгт 146 суралцагч шалгарч, батламжаа гардан авлаа. Үүнд:

  • Олимпиадын нөхцөлөөр элссэн элсэгчийн тэтгэлэг;
  • Элсэлтийн шалгалтын өндөр үнэлгээгээр элссэн элсэгчийн тэтгэлэг;
  • Байгалийн ухаан, инженерийн салбарын хөтөлбөр сонгон элссэн элсэгчийн тэтгэлэг;
  • Ахисан түвшний хөтөлбөрт элссэн Монгол угсаатан гадаад иргэний тэтгэлэг багтаж байна.

Батламж гардуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Ахисан түвшний сургуулийн захирал Ц.Амартайван, Инженер, технологийн сургуулийн захирал Ч.Сономдавга, Бизнесийн сургуулийн Санхүү, бүртгэлийн салбар хариуцсан дэд захирал М.Эрдэнэбат нар оролцож, тэтгэлэг хүртсэн суралцагчдад батламж гардуулан, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.

Ёслолын үйл ажиллагааны үеэр 2026–2027 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС-д элсэн суралцаж буй шилдэг элсэгчдийн төлөөлөл мэндчилгээ, талархлын үг дэвшүүлэв. Тухайлбал, Улсын олимпиадад байр эзэлсэн суралцагч Э.Номунболор дуугаар мэндчилгээ өргөн барьж, элсэлтийн шалгалтын өндөр үнэлгээгээр шалгарсан Р.Гүнжээ болон Монгол угсаатан ахисан түвшний элсэгч, Сэтгэл судлал хөтөлбөрийн суралцагч Ya Ru нар талархлын үг хэлж, арга хэмжээнд өнгө нэмлээ.

МУИС нь суралцагчдын сурлагын амжилт, авьяас чадвар, мэргэжлийн сонголт, цаашдын хөгжлийг дэмжих зорилгоор нэрэмжит тэтгэлгийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, их сургуулийнхаа хүний нөөц, эрдэм шинжилгээ, мэргэжлийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах шилдэг залуу үеийг бэлтгэхэд анхааран ажиллаж байна.

Тэтгэлэг хүртсэн нийт суралцагчдадаа халуун баяр хүргэж, эрдэм номын их үйлсэд нь амжилт бүтээл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх их тэмүүллийг хүсэн ерөөе!

“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”-т хамрагдсан суралцагчдын нэрс

(2026-2027 оны хичээлийн жил)

 

Олимпиадын нөхцөлөөр элссэн элсэгч

(ОУ болон Улсын олимпиадад  I, II, III байр эзэлсэн элсэгч)

Д/д Овог Нэр Элссэн сургууль Сонгосон хөтөлбөр
1 Ганбаатар Тэмүлэнгүнж ШУС НУС Сэтгүүл зүй
2 Даваасүх Хүрэлсүх ШУС БУС Биотехнологи
3 Баяржаргал Мөнх-Эрдэнэ МТЭС Компьютерын ухаан
4 Цэрэндорж Бүрэнбаяр ШУС БУС Багш, газарзүйн боловсрол
5 Эрдэнэбат Зана-Эрдэнэ ШУС БУС Биологи
6 Эрдэнэчимэг Бат-Амгалан ШУС БУС Газарзүй
7 Энхбат Номунболор ШУС БУС Газарзүй
8 Самдан Гаамаа ШУС БУС Хот ба бүс нутгийн төлөвлөлт
9 Сэргэлэнбат Жавхлантөгс МТЭС Компьютерын ухаан
10 Оюунтуяа Дөлгөөн ШУС БУС Газар зохион байгуулалт
11 Эрдэнэ-Очир Гантуяа ШУС БУС Байгаль орчны зайнаас тандан судлал
12 Дэлгэрхүү Тэмүжин ШУС БУС Хими
13 Батцэцэг Дөлгөөнтэнгис БС Санхүү, банк

Элсэлтийн шалгалтын өндөр үнэлгээгээр элссэн элсэгч

(ЭШ-аас суурь болон дагалдах шалгалтын тооцооллын оноо нь 780-аас дээш оноотой элсэгч)

Д/д Овог Нэр Элссэн сургууль Сонгосон хөтөлбөр
1 Ганбат Батбаатар БС Менежмент
2 Чүлтэмнамдаг Ариунзаяа БС Санхүү, банк
3 Алтангэрэл Намуунаа БС Санхүү, банк
4 Галбадрах Номин-Эрдэнэ БС Санхүү, банк
5 Бямбажав Чингүүн БС Санхүү, банк
6 Мөнхбат Энх-Учрал БС Санхүү, банк
7 Батрагчаа Эрдэнэжаргал БС Санхүү, банк
8 Батгэрэл Хонгор МТЭС Компьютерын инженерчлэл
9 Даваа Ану МТЭС Компьютерын ухаан
10 Даваахүү Батдэлгэр МТЭС Компьютерын ухаан
11 Амаржаргал Буянтогтох МТЭС Компьютерын ухаан
12 Баярсайхан Дөлгөөн МТЭС Компьютерын ухаан
13 Отгонтөгс Дөлгөөн МТЭС Компьютерын ухаан
14 Пүрэв Зөөлөнзаяа МТЭС Компьютерын ухаан
15 Мөнхсайхан Мөнхбилэг МТЭС Компьютерын ухаан
16 Мягмаржав Мөнхтулга МТЭС Компьютерын ухаан
17 Үнэнтөгс Саруултөгс МТЭС Компьютерын ухаан
18 Баттулга Түшиг МТЭС Компьютерын ухаан
19 Гантулга Эрдэнэзаяа МТЭС Компьютерын ухаан
20 Мөнхбат Мишээл МТЭС Мэдээллийн систем
21 Батзориг Мөнхсаран МТЭС Мэдээллийн систем
22 Ганхуурай Тэргэл МТЭС Мэдээллийн технологи
23 Энхбат Азбаяр МТЭС Программ хангамж
24 Мөнхбат Анхчимэг МТЭС Программ хангамж
25 Батбаяр Бямбабаяр МТЭС Программ хангамж
26 Бархас Дөлгөөн МТЭС Программ хангамж
27 Баттулга Оюунбилэг МТЭС Программ хангамж
28 Сүхболд Сүндэръяа МТЭС Программ хангамж
29 Ундраа Тэмүүлэн МТЭС Программ хангамж
30 Пүрэвсүрэн Уранцэцэг МТЭС Программ хангамж
31 Энхтөр Энхзориг МТЭС Программ хангамж
32 Батмэнд Ариундэлгэр МТЭС Статистик
33 Панди Мишээл МТЭС Хиймэл оюун
34 Баатар Очир МТЭС Хиймэл оюун
35 Түвшинтөгс Содбилэг МТЭС Хиймэл оюун
36 Баттөмөр Соронзон МТЭС Хиймэл оюун
37 Ганболд Тэргэл МТЭС Хиймэл оюун
38 Амартүвшин Энхжин МТЭС Хиймэл оюун
39 Алтан-Очир Амгалан-Эрдэнэ МТЭС Хэрэглээний математик
40 Баярпүрэв Идэрмөнх МТЭС Электроникийн инженерчлэл
41 Адъяацогт Орхон МТЭС Электроникийн инженерчлэл
42 Цэнд-Аюуш Цэрэн-Очир МТЭС Электроникийн инженерчлэл
43 Будхүү Анужин УТСОУХНУС Олон улсын харилцаа
44 Отгонбаяр Баянбилэг УТСОУХНУС Олон улсын харилцаа
45 Бат-Юнрэн Ариунтуул ХЗС Эрх зүй
46 Эрдэнэчимэг Бадамханд ХЗС Эрх зүй
47 Рэнцэндорж Гүнжээ ХЗС Эрх зүй
48 Дөлгөөн Дарьбум ХЗС Эрх зүй
49 Наранбаатар Жаргалмаа ХЗС Эрх зүй
50 Алтанцоож Ижилцэцэг ХЗС Эрх зүй
51 Амаржаргал Марал ХЗС Эрх зүй
52 Болдбаатар Оюударь ХЗС Эрх зүй
53 Отгонбаяр Саруул ХЗС Эрх зүй
54 Батжаргал Хүслэн ХЗС Эрх зүй
55 Бахархал Цомирлог ХЗС Эрх зүй
56 Даваасүрэн Аззаяа ШУС НУС Эдийн засаг
57 Ширнэн Дөлгөөнтамир ШУС НУС Эдийн засаг
58 Очбаатар Зөнбилэг ШУС НУС Эдийн засаг
59 Батсоёл Мишээл ШУС НУС Эдийн засаг
60 Батцэнгэл Мишээл ШУС НУС Эдийн засаг
61 Сүхболд Тодбилэг ШУС НУС Эдийн засаг
62 Ганзориг Тэмүүжин ШУС НУС Эдийн засаг
63 Цогтоо Энэрэл ШУС НУС Эдийн засаг
64 Мөнхөө Эрхсувд ШУС ХУС Хэл шинжлэл (Хятад) 2+2 хамтарсан

Байгалийн ухаан, инженер салбарын хөтөлбөр сонгон элссэн элсэгч

(ЭШ-аас суурь болон дагалдах шалгалтын тооцооллын оноо нь 750-аас дээш оноотой элсэгч)

Д/д Овог Нэр Элссэн сургууль Сонгосон хөтөлбөр
1 Алтанзул Өнөболд ИТС Материал судлал, инженерчлэл
2 Манлайбаяр Номин ИТС Материал судлал, инженерчлэл
3 Баясгалан Эрдэнэ ИТС Материал судлал, инженерчлэл
4 Энхбаатар Шижир ИТС Сэргээгдэх эрчим хүч
5 Хадбаатар Энхсаруул ИТС Сэргээгдэх эрчим хүч
6 Батжаргал Батболд ИТС Химийн инженерчлэл
7 Батжаргал Баттүвшин ИТС Химийн инженерчлэл
8 Баттулга Батчимэг ИТС Химийн инженерчлэл
9 Отгондэмбэрэл Дэлгэрмаа ИТС Химийн инженерчлэл
10 Батдорж Мөнх-Оргил ИТС Химийн инженерчлэл
11 Элбэггэрэл Мөнхцолмон ИТС Химийн инженерчлэл
12 Бямбажав Нандин-Эрдэнэ ИТС Химийн инженерчлэл
13 Очирсүрэн Ундрам ИТС Химийн инженерчлэл
14 Ширчинсүрэн Цэлмэг ИТС Цөмийн инженерчлэл
15 Амарбат Анар ШУС БУС Аялал жуулчлал
16 Батбаатар Мөнх-Ертөнц ШУС БУС Аялал жуулчлал
17 Жавхлантөгс Эгшиглэн ШУС БУС Аялал жуулчлал
18 Мөнх-Өлзий Бэлгүтэй ШУС БУС Байгаль орчны зайнаас тандан судлал
19 Дамдинсүрэн Эмүүжин ШУС БУС Биологи
20 Дамдинцогт Ану ШУС БУС Биотехнологи
21 Мөнхтөгс Содбилэг ШУС БУС Биотехнологи
22 Мөнх-Эрдэнэ Эрдэнэсувд ШУС БУС Биотехнологи
23 Тайванбаатар Буян-Амгалан ШУС БУС Биохими
24 Анхбаяр Жаргалмаа ШУС БУС Биохими
25 Баатарсүх Тэнүүн ШУС БУС Биохими
26 Цэрэндаш Алтанбагана ШУС БУС Математик
27 Батсансар Билгүүн ШУС БУС Математик
28 Баттулга Мандах ШУС БУС Математик
29 Даянцолмон Удвал ШУС БУС Математик
30 Цогтбаяр Цэцбилгүүн ШУС БУС Математик
31 Гантогтох Эрхэмбилэг ШУС БУС Математик
32 Гантулга Амармэнд ШУС БУС Физик
33 Мөнхтулга Мөнх-Оргил ШУС БУС Физик
34 Ганзориг Хүслэн ШУС БУС Физик
35 Энхнасан Энхтүшиг ШУС БУС Физик
36 Баттулга Эрмүүн ШУС БУС Физик
37 Хашчулуун Төгс-Оюут ШУС БУС Физик электроник
38 Хилийнчулуу Хэрлэн ШУС БУС Физик электроник
39 Ганбат Гэрэлчимэг ШУС БУС Хими
40 Батжаргал Тэнгэр ШУС БУС Хими
41 Гантөмөр Буянтогтох ШУС БУС Хот ба бүс нутгийн төлөвлөлт
42 Түвшинжаргал Энхтуяа ШУС БУС Экологи

(ЭШ-аас суурь болон дагалдах шалгалтын тооцооллын оноо нь 650-аас дээш оноотой, БЭЛАС-аас элсэгч)

Д/д Овог Нэр Элссэн сургууль Сонгосон хөтөлбөр
1 Батжаргал Анударь ИТС Био-инженерчлэл
2 Равжаа Амартүвшин ИТС Сэргээгдэх эрчим хүч
3 Жанчивдорж Идэрмөнх ИТС Сэргээгдэх эрчим хүч
4 Ууганцэцэн Төгөлдөр ИТС Сэргээгдэх эрчим хүч
5 Адъяа Эмүжин ИТС Сэргээгдэх эрчим хүч
6 Байгалмаа Дөлгөөн ШУС БУС Биотехнологи
7 Мөнхсайхан Болортунгалаг ШУС БУС Физик

МУИС-д элссэн Монгол угсаатан гадаад иргэний тэтгэлэг

(Ахисан түвшинд элссэн элсэгч)

Д/д Овог Нэр Бүрэлдэхүүн сургууль Сонгосон хөтөлбөр
1 WUYINGA ШУС ХУС Гадаад хэл шинжлэл
2 HONG, YUAN ШУС ХУС Гадаад хэлний орчуулга
3 GA, RIBUMUDEGE ШУС ХУС Философи
4 ZHU, LA ШУС ХУС Урлаг судлал
5 YILIYA ШУС ХУС Хэл шинжлэл
6 YIN BAYISIGULENG ШУС БУС Газарзүй
7 NASHUN, WURITU ШУС НУС Сэтгэл судлал
8 YA, RU ШУС НУС Сэтгэл судлал
9 WU, NIRIBAILIGA ШУС НУС Сэтгүүл зүй
10 HAIRU ШУС НУС Антропологи
11 WU, YAHAN ШУС НУС Эдийн засаг
12 DAI XIONG БС Нягтлан бодох бүртгэл
13 JIN MINGLIANG БС Нягтлан бодох бүртгэл
14 YI, TEGELE БС Нягтлан бодох бүртгэл
15 LI, JUN БС Нягтлан бодох бүртгэл
16 DAORINA БС Менежмент
17 EN, HEMA БС Менежмент
18 SUDUN УТСОУХНУС Нийтийн удирдлага
19 SIQINBATEER БС Бизнесийн удирдлага
20 NARENQIQIGE ШУС ХУС Хэл шинжлэл

Үйл ажиллагааны зургийг ЭНД дарж авна уу.

МУИС-ИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар