МУИС-ийн Оюутны II байрны “Жишиг байр” болох засварын ажил дууссан тул 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн оюутнуудыг хүлээн авна. Тус байранд орох оюутнууд хүсэлтээ Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоотод авчирна уу.
Жич: Өмнө хүсэлт өгсөн оюутнуудын хувьд ОХГ-аас өрөөний хуваарилалтыг хийсний дараа холбогдож, төлбөрийг СИСИ дансанд байршуулснаар байранд орох боломжтой болно. Амьдраагүй хоёр сарын төлбөрийг хасаж тооцно.
Байранд ороход бүрдүүлэх материал
- Эрүүл мэндийн үзлэг
Эрүүл мэндийн үзлэг нь доорх нарийн мэргэжлийн эмч нар (орон нутгийн суралцагчид харьяа эмнэлэг болон аль ч эмнэлэгт үзүүлж болно)-ын үзлэгт хамрагдсан байна. Доорх шинжилгээнүүдийг заавал өгсөн байхыг анхаарна уу. Үүнд:
- Дотор /элэгний В.С вирусийн шинжилгээ/
- Мэдрэл /сэтгэц/
- Сүрьеэ
- БЗДХ
Жич: Эрүүл мэндийн хуудасны маягтыг энд дарж авна уу.
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримт
- Тухайн оюутан 19 нас хүрсэн бол эрүүл мэндийн даатгал заавал төлсөн байх
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 16 дугаар тогтоолоор оюутны дотуур байрны үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсныг хавсаргав.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР