МУИС болон Япон Улсын Риккё их сургуулийн (Rikkyo University) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Риккё их сургуулийн 2025-2026 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Суралцах хугацаа 1-2 улирал
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2-4 дүгээр түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо 3.0-аас дээш байх
- Англи эсвэл Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх). Үүнд:
- Англи хэл дээрх сургуулийн сүүлийн хоёр жилийн дүнг оруулах
- Хэрэв ахисан түвшний оюутан бол бакалаврын хөтөлбөрийн албан ёсны дүнгийн хуулбарыг давхар өгөх
4. Багшийн тодорхойлох захидал (англи эсвэл япон хэл дээр)
- Зөвхөн тэнхимийн багш, ёсны эрдэм шинжилгээний удирдагч багшийн гаргасан тодорхойлох захидлыг хүлээн авна. Тодорхойлох захидлыг Риккёгийн их сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдах чиглэлд өргөдөл гаргагчийн сурлагын амжилт, суралцаж буй байдал, бусад үйл ажиллагаанд тууштай оролцсон байдал зэргийг тодорхойлох захидалд тусгасан байна. Тодорхойлох захидлыг сургуулийн албан бланк дээр гаргах ба тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, /шаардлагатай бол тамгатай/ байх.
- Хаврын улиралд суралцах бол 600,000 йен, намрын улиралд суралцах бол 840,000 йен, 2 улирал суралцах бол 1,320,000 йены баталгаа гаргана.
- Дансны тодорхойлолт сүүлийн 2 сард авсан байх
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. Амьжиргааны зардал 1 улирал – 600.000 йен, 2 улирал – 1.320.000 йен болно.
Эрүүл мэндийн бичиг: Загвар маягтыг энд дарж авна уу
- Японы хуулийн дагуу цээжний рентген шинжилгээ шаардлагатай.
- Солилцооны хөтөлбөрт шалгарч, өргөдлийн маягт явуулсны (2-р алхам) дараа заасан маягтыг татаж авч эмчээр бөглүүлнэ.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн10:00 цагаас өмнө явуулж эх хувиар нь доорх хаягт ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.
Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Хаяг: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, 77307730-1129
Хариуцсан мэргэжилтэн: Г.Навчаа
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР