Хайж байна...

БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн (Jeonbuk National University) тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Чонбук Үндэсний Их Сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу хэрэгжиж буй 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Чонбук Үндэсний Их Сургуулийн цахим хуудастай энд дарж танилцана уу.

Ерөнхий мэдээлэл:

  • Чонбук Үндэсний Их Сургуулийн брошур 
  • Чонбук Үндэсний Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн Англи болон Солонгос хэл дээрх мэдээлэл
  • Солилцооны оюутнуудад зориулсан зааварчилгаа 

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон мөнгөн дэмжлэг:

  • Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.
  • Амьжиргааны мөнгө суралцах хугацаанд нэг удаа 400,000 вон олгоно /2027 оны 06 сард/.

Зардлын мэдээлэл: Суралцагч замын зардал, дотуур байр, бусад зардлыг өөрөө хариуцна. Үүнд:

Дотуур байр:

Дотуур байрны төлбөрийг хөтөлбөрт хамрагдан БНСУ явахаас өмнө төлдөг бөгөөд хөтөлбөрт нэр дэвшүүлсний дараа тусад нь мэдээллийг өгөх болно. Чонбук үндэсний их сургууль нь 2 дотуур байртай. Үүнд:

  • Чанбит дотуур байранд хоол хийх боломжгүй. Дотуур байрны төлбөрт Даваа-Баасан гарагт өдрийн 3 удаагийн хоолны төлбөр багтсан бөгөөд цуцлах боломжгүй. Дотуур байрны төлбөр нь нэг улирлын 1,500,000 вон,
  • Даэдун дотуур байранд орох суралцагчид хоолтой болон хоолгүй төлбөрийн сонголтыг хийж дотуур байрны төлбөр төлөх боломжтой.
  • Хоол ороогүй нэг улирлын төлбөр 600,000 вон
  • Хоол орсон нэг улирлын төлбөр 1,600,000 вон

Даатгал: БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн албан даатгалд хамрагдах бөгөөд сарын төлбөр нь 75000 вон байдаг.

  1. Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл

Англи болон Солонгос хэл дээр хичээл сонгон үзэх боломжтой бөгөөд солилцооны оюутнуудын дунд эрэлттэй хичээлүүдийг урьдчилан цахимаар санал болгоно. Хөтөлбөрийн мэдээллийг энд дарж, харин суралцах боломжтой тэнхимийг энд / дарж харна уу.

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын болон ахисан түвшний өдрийн ангийн, хамгийн багадаа нэг улирлаас дээш идэвхтэй суралцаж байгаа, төгсөх болзол хангаагүй байх
  1. Хэлний шалгуур тавигдаагүй боловч хөтөлбөрийн англи болон солонгос хэл дээрх хичээлийг бүрэн ойлгох хэмжээний хэлний чадвартай байх.

Бүрдүүлэх материал (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байх)

  1. Сургуулийн тодорхойлолт (ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх)
  3. Гадаад паспортын хуулбар (тэгш, гаднын биет ороогүй, сүүдэрлээгүй, тод байх)
  4. JPG формат дээр цээж зураг (цагаан дэвсгэртэй)
  5. Өөрийн танилцуулга
  6. Суралцах төлөвлөгөө
  7. Гадаад хэлний түвшинг батлах гэрчилгээ байгаа бол хавсаргах
  8. Бөглөсөн өргөдлийн маягт /өргөдлийн маягт бөглөх зааварчилгааг энд дарж харна уу/

Жич: Дээрх шаардлага хангаж, материал ирүүлсэн оюутнууд онлайн өргөдлийн маягтыг  2026 оны 10 дугаар сарын 20-аас өмнө бөглөнө.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хамрагдах оюутны тоо: 30

Өргөдөл хүлээн авах алхам болон материал хүлээн авах эцсийн хугацаа:

Алхам 1:Бүрдүүлэх материалын 1-7 дугаарт заасан бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д эх хувиар ирүүлнэ.

Алхам 2: Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт 2026 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.

Алхам 3: Солилцооны оюутны бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар