МУИС болон Тайваний Үндэсний Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Тайваний Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл: Тайванийн Үндэсний Их Сургуулийн ОС-ны цахим хуудас болон дотуур байрны мэдээлэл
Хөтөлбөрийн жагсаалт
Шаардлага:
- МУИС-ийн бакалавр болон магистрын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцагч байх
- Хэлний шалгуурын хувьд:
- Англи хэл дээрх хөтөлбөрт суралцах бол CEFR B2, TOEFL iBT: 71 эсвэл IELTS: 5.5 оноотой байх,
- Хятад хэл дээрх хөтөлбөрт суралцах бол CEFR B1, TOCFL: Band B level 3, HSK: Level 5 болон түүнээс дээш түвшинтэйг илтгэх батламж
- Голч оноо 3.0 болон түүнээс дээш
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 1 жилээс дээш)
- Цээж зураг (Цээж зургийн шаардлага)
- Англи эсвэл хятад хэлний батламж.
Нэр дэвшүүлсний дараа Тайванийн Үндэсний Их Сургуулийн өргөдлийн маягт бөглөх
Суралцах хугацаа: 1-2 улирал
Сургууль, тэнхимийн танилцуулгыг дараах холбоосоор орж харна уу.
https://www.ntu.edu.tw/english/academics/academics.html
Сургалтын төлбөр, зардал: МУИС болон Тайванийн Үндэсний Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу сургалтын төлбөр, элсэлтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд дотуур байр, онгоцны тийз, даатгал, амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар доор заасан хугацаанаас өмнө ирүүлнэ.
- Бүх материалуудаа 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

