МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН (судалгаа инновац)
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
Мэргэшил: Байгалийн ухаан, Инженерчлэл, Менежментийн аль нэг чиглэлээр
Туршлага:
- Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэсэн туршлага хуримтлуулсан
- Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай
- Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан
Ур чадвар:
- Өгөгдлийн шинжилгээ хийх Монгол болон англи хэлний албан хэрэг хөтлөлт, баримт бичиг бэлтгэх, боловсруулах ур чадвартай байх;
- Ёс зүйтэй, бүтээлч, хариуцлагатай, ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх
- Тоон болон чанарын судалгааны мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
- Компьютерын өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
- Багаар ажиллах, зохион байгуулах, асуудал шийдвэрлэх ур чадвартай байх;
Гүйцэтгэх үүрэг:
- МУИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээний, судалгааны үйл ажиллагааны үр дүнд анализ хийх, тайлан гаргах, үр дүнд суурилсан санал зөвлөмжийг боловсруулах, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх;
- Эрдэм шинжилгээний мэдээллийн менежментийн систем ( ЭШММС)-ийн өгөгдлийн чанарыг сайжруулж, нэмэлт хөгжүүлэлт хийх санал боловсруулж гүйцэтгүүлэх,системийн хэрэглээг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах;
- МУИС-ийн судалгааны ажлын үр дүн, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх вэб сайтад байршуулах, тогтмол шинэчлэх, хялбаршуулсан мэдээллийг бэлтгэж төрөл бүрийн мэдээллийн суваг ашиглаж түгээх;
- Эрдмийн зөвлөлийн хурал зохион байгуулах ажилд оролцох;
- Эрдэм шинжилгээний дотоод гадаад хамтын ажиллагааг дэмжин ажиллах;
- Инженер технологийн дээд боловсрол (ИТДБ), ERASMUS+ хөтөлбөрүүдийн МУИС дахь хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах;
- Чиг үүргийн дагуу албан бичиг болон тайлан төлөвлөх, боловсруулах, баримтжуулах, тайлагнах, удирдлагаас үүрэг болгосон бусад ажлыг гүйцэтгэх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг (3×4 хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)
Утас: 75754400-1139, Мэйл:research_innovation@num.edu.m
Бүртгэл: 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Захиргаа, хүний нөөцийн газар

