МУИС болон Япон улсын Васеда их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2027 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас, ерөнхий мэдээллийг энд дарж харна уу.
Шаардлага:
Бакалаврын түвшний суралцагчид тавигдах англи болон япон хэл дээрх хөтөлбөрийн ерөнхий шаардлага
- МУИС-ийн өдрийн ангийн бакалаврын түвшний, хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- Англи хэлний хөтөлбөрт суралцах бол IETLS 6.0, эсвэл TOEFL iBT 80 болон түүнээс дээш байх
- Япон хэлний хөтөлбөрт суралцах бол JLPT N1 эсвэл түүнээс дээш
Ахисан түвшний суралцагчид тавигдах англи болон япон хэл дээрх хөтөлбөрийн ерөнхий шаардлага
- МУИС-д амжилттай суралцаж байгаа төгсөх болзол хангаагүй өдрийн ангийн суралцагч байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи хэлний хөтөлбөрт суралцах бол IETLS 6.5, эсвэл TOEFL iBT 90 болон түүнээс дээш байх,
- Япон хэлний хөтөлбөрт суралцах бол JLPT N1 эсвэл түүнээс дээш
- Зарим ахисан түвшний хөтөлбөрүүдэд өргөдөл гаргахаас өмнө тухайн судалгааг удирдах удирдагч багшаас зөвшөөрөл авахыг шаарддаг. Иймээс шаардлага бүрийг сайтар шалгаж, мөн судлаачийн мэдээллийн сан эсвэл удирдагч багш нарын жагсаалт-аас холбоо барих мэдээллийг лавлаж харна уу.
Япон хэлний хөтөлбөрт хүсэлт гаргах суралцагчдад тавигдах шаардлага
- МУИС-д амжилттай суралцаж байгаа төгсөх болзол хангаагүй өдрийн ангийн бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
- Голч оноо 2.5 буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага:
Доорх шаардлагын аль нэгийг хангасан байх. Үүнд:
- Ахлах сургууль, сургалтын төв эсвэл их сургуульдаа 150 болон түүнээс дээш цаг япон хэлний хичэээлд хамрагдсан байх, эсвэл
- Хэрэв дээр дурдсан япон хэл суралцаж байсан туршлагаа батлах боломжгүй бол JLPT оноо зэрэг шалгалтын оноо, эсвэл гэрчилгээтэй байх,
- Их сургуулийн япон хэлний багшаас олгосон хэлний ур чадвар, түвшинг тодорхойлсон тодорхойлолтой байх,
Бүрдүүлэх материалын жагсаалтыг энд дарж дарж харна уу.
1-р шатны нэр дэвшүүлэхэд шаардлагатай материал
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
- Солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлэх албан бичиг (ОХГ-аас олгоно)
Нэр дэвшүүлсний дараа онлайн өргөдлийн маягт бөглөхөд бүрдүүлэх материал (нэр дэвшүүлсний дараа 10 сарын сүүлээр онлайн өргөдлийн холбоосыг цахим шуудангаар илгээх болно):
- Өргөдлийн зааварчилгаатай танилцан, загвар өргөдлийн материалтай танилцана уу
Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах алхам болон материал хүлээн авах эцсийн хугацаа:
Алхам 1: 1-р шатны нэр дэвшүүлэхэд шаардлагатай материалыг хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д эх хувиар ирүүлнэ.
Алхам 2: Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт 2026 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
Алхам 3: Солилцооны оюутны бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

