Япон Улсын Шига Их Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд Шига их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Шига их сургуулийн материал хүлээн авах хугацаа: 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны Мягмар гараг.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу
Солилцооны оюутан хүссэн Шига их сургуулийн салбар сургууль, тэнхимээ сонгон суралцаж болох боловч гадаад оюутнуудад зориулсан хичээлээс бусад ихэнх хичээлүүд япон хэл дээр явагддаг тул Соёлын сургууль, Соёл хоорондын тэнхимийг (School of Human Culture, Department of Intercultural Human Culture) сонгохыг зөвлөж байна.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт ТАТАХ (Загвар өргөдлийн маягт ТАТАХ)
- Виз мэдүүлэхэд шаардлагатай Зөвшөөрлийн гэрчилгээг (Certificate of eligibility) ТАТАХ (загвар зөвшөөрлийн гэрчилгээ ТАТАЖ харах)
- Байрны хүсэлт ТАТАХ,
- Тангараг бичиг ТАТАХ (загвар тангараг бичиг ТАТАЖ харах)
- Эрүүл мэндийн бичиг ТАТАХ
- Эрүүл мэндийн түүх ТАТАХ
- Элсэн суралцаж буй нь үнэн тухай албан бичигТАТАХ, (Загвар баримт бичиг ТАТАЖ харах)
- Сургуулийн тодорхойлолт (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Тодорхойлох захиа буюу Recommendation Letter (Англи эсвэл Япон хэл дээр байна). Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг (шаардлагатай бол тамгатай) байна.
- Суралцах төлөвлөгөө (Англи эсвэл Япон хэл дээр байна).
- Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
- Цээж зураг 2 хувь (зургаар болон файлаар). Шаардлагыг эндээс харах
- Хэлний шалгуур тавигдахгүй
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
Сарын амьжиргааны зардал:
Байр (ашиглалтын зардал багтана): 24,000 иен – 45,000 иен |
Хоол хүнс: 30,000 юань |
Үндэсний эрүүл мэндийн даатгал: 2000 юань |
Бусад зардал: 20,000 иен |
Хамрагдах оюутны тоо: Дөрөв хүртэлх оюутан
Суралцах хугацаа: Хоёр улирал хүртэл
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагаас өмнө явуулж эх хувиар нь доорх хаягт ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.
Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулна. Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Хаяг: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, 77307730-1129
Хариуцсан мэргэжилтэн: Г.Навчаа
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР