Нийгмийн ажил, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн салбар дундын судалгаа шинжилгээний байгууллага, судлаач, шинжээч, нийгмийн ажилтан, ахисан түвшний оюутан суралцагчдад
Монгол Улсын Их Сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс эрхлэн гаргадаг Олон Улсын Сэтгүүлийн Стандарт дугаар /ISSN/ бүхий “Нийгмийн ажил” сэтгүүл 2026 оны 5 дугаар сард хэвлэгдэн гарах дугаартаа шинэ бүтээл хүлээн авч эхэллээ. Багш, судлаач, суралцагч та бүхэн 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө нийгмийн ажлын болон нийгэм хүмүүнлэгийн ухаан, мөн салбар дундын чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судалгааны ажил, нийгмийн ажлын практик туршлага, аргууд, шинэ мэдээ мэдээллээ ирүүлнэ үү. Англи хэлээр туурвисан бүтээл ирүүлж болно. Хянан магадлалаар орж тэнцсэн бүтээлийг хэвлэнэ.
МУИС-ийн дотоод эрдэм шинжилгээний сэтгүүлийн журамтай танилцаж, холбогдох шаардлагад нийцүүлнэ үү.
https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM-erdem_shinjilgee_setguuliin_juram.pdf
Та бүтээлээ дараах холбоосоор нэвтэрч илгээнэ үү. https://docs.google.com/forms/d/1u3skwQWEG_yN28WqHsSRLb0WW47QKH9Qal3ZHsZdzZk/edit?ts=66f64503
Бүтээл илгээхтэй холбоотой асуултаа дараах хаягаар лавлана уу.
Цахим шуудан: n.boldmaa@num.edu.mn

