МУИС-ийн ректор Б.Очирхуяг БНХАУ-ын “Xin Da Zheng” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу, менежер Ц.Түмэн, Г.Болормаа, “Xin Da Zheng” ХХК-ийн маркетинг хариуцсан захирал Ван Инү, Хөххот дахь салбар компанийн гүйцэтгэх захирал Ү Юн, Хятад Монголын судалгааны төвийн захирал Лиу Пөн болон нарийн бичгийн дарга З.Шүр нар оролцлоо.



“Xin Da Zheng” ХХК нь 1998 онд байгуулагдан, 2019 онд Шэньжэний хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан үл хөдлөх хөрөнгийн менежмент, ухаалаг хотын үйлчилгээний менежмент, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Талууд хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

