Хайж байна...

“Микро-сургалтын менежмент” сургалт, зөвлөгөөнд оролцлоо

Share Button
Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн хүрээнд Төслийн Монгол талын удирдагч, профессор О.Алтансүх, Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын дарга, дэд профессор С.Булгантамир нар 2025 оны 10 сарын 27-29 хооронд Эстони улсын Таллин хотод Төслийн хамтрагч Эстонийн хөдөө аж ахуйн их сургуулийн зохион байгуулсан “Микро-сургалтын менежмент” сургалт, зөвлөгөөнд 3 улсын 10 байгууллагын 15 төлөөлөгчдийн хамтаар оролцлоо.
Зөвлөгөөний хэсэгт Монголын түншүүд 6 илтгэл танилцуулсан бөгөөд үүнд:
  • 1. Микро сургалтын олон улсын бодлого, туршлага: Б.Дагинас, ХААИС-АЭБС
  • 2. Микро сургалтын чанарын баталгаа болон үндэсний мэргэшлийн хүрээний уялдаа: Б.Басбаяр, БМИҮЗ
  • 3. Микро сургалтын журам боловсруулалтын явц: О.Алтансүх, МУИС
  • 4. МУИС-ийн микро сургалтын журмын агуулга, зохицуулалт: С.Булгантамир, МУИС
  • 5. DOMANI төслийн Ажлын багц 6-ийн явц: О.Алтансүх, МУИС
  • 6. Микро сургалтын суралцагсдыг чиглүүлэх хөтөлбөрийн удирдамж: П.Мэнд-Амгалан, ХААИС-АЭБС

Сургалтын үеэр НҮБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Европ болон Эстони улсын микро сургалтын талаарх туршлагаас суралцлаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Төслийн цахим хуудас: https://domaniproject.eu/
Төслийн Facebook хуудас:  https://www.facebook.com/groups/domani
Төслийн YouTube суваг: https://www.youtube.com/@DOMANIErasmus_plus_project
 
Нийтлэл бэлтгэсэн:
О.Алтансүх, МУИС
 
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар