МУИС болон Аояама Гакуйн Их Сургууль (АГИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Аояама Гакуйн Их Сургуулийн солилцооны хөтөлбөрийн цахим хуудас
- Хичээлийн жилийн төлөвлөгөө
- Сургуулийн солилцооны хөтөлбөрийн товч мэдээлэл
- Өргөдлийн маягтын ерөнхий зааварчилгаа, шаардлагатай баримт бичиг /ЭНД дарна уу/
Солилцооны хөтөлбөрийн мэдээлэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч байх
- Магистр, докторын түвшний суралцагчийн тухайд бидэнд урьдчилан мэдээллээ ирүүлсний үндсэн дээр АГИС-тай холбогдон лавлах шаардлагатай
- Голч оноо 2.5 ба түүнээс дээш байх
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх
- МУИС-ийг төгсөх болзол хангаагүй байх
- Аояма Гакуйн Их Сургуульд бакалаврын оюутнууд дор хаяж 14 кредитийн хичээл үзэх ёстой бөгөөд магистрын зэрэгтэй оюутнууд элссэн магистрын хөтөлбөрийнхөө чиглэлд дор хаяж нэг хичээлийг сонгон суралцах ёстой.
- Японд өдөр тутам бие даан амьдарч, суралцах чадвартай байх ба солилцооны хөтөлбөрийн суралцагч дараах чадамжтай байна. Үүнд:
- Эрүүл амьдралын хэв маяг, хооллолт, шөнийн цагаар амрах зэрэг өдөр тутмын амьдралаа өөрөө зохицуулах,
- Сургуульдаа ганцаараа бие даан ирж, буцах (нийтийн тээврээр зорчих, алхах гэх мэт),
- Зохистой байдлаар зөвлөсөн эмийг зааврын дагуу ууж хэрэглэх
- Өөрийн уудаг эм, эсвэл эх орондоо хэрэглэдэг эмээ Японд авчирч хэрэглэх
- Эмнэлгийн байгууллагуудад очиж үзүүлэх (энгийн япон хэл ашиглах эсвэл орчуулгын аппликейшн ашиглах гэх мэт)
- Суралцах хугацаандаа хичээлдээ тогтмол сууж, бие даан суралцах боломжтой эрүүл чийрэг байх (АГИС-д суралцах хугацаанд оюутнууд зөвхөн онлайн хичээлд суухыг зөвшөөрөхгүй).
Хэлний шаардлага:
Сурах чиглэлээс хамаарч тухайн заасан гадаад хэлний хувьд өөр өөр шалгуур тавигдах тул энд дарж гадаад хэлний шалгууртай танилцан шаардлагатай баримт бичгийн 5, 6, эсвэл 7-д заасан баримт бичгийг ирүүлнэ.
Бүрдүүлэх материал (бүх материалууд англи эсвэл япон хэл дээр байх)
- Өргөдлийн маягт: суралцах сургууль, чиглэлээс хамаарч [Аояама кампус] эсвэл [Сагамихара кампус]-ын аль нэгийг сонгож бөглөх
- МУИС-ийн тэнхим, багшаас 3 сарын дотор авсан тодорхойлох захидал
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Бусад баримт бичиг: Энд дарж /ウェブサイト掲載用_2026_Fall_Application_Guidelines файлыг оруулах/ Шаардлагатай баримт бичгийн жагсаалтын 1-21-д заасан баримт бичгийн шаардлагатай сайтар танилцан бүрдүүлэх
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд 1 багц файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

