Химийн тэнхимийн багш нарт мета-танин мэдэхүй болон насан туршийн суралцахуйн онолын үндсэн ойлголтыг системтэйгээр таниулж, өөрсдийн заадаг хичээлийн агуулга, сургалтын арга зүйд уялдуулан оюутны суралцах үйл явцыг ухамсартайгаар удирдах, бие даан тасралтгүй суралцах чадварыг дэмжих практик арга барил боловсруулах, улмаар хичээлийн суралцахуйн үр дүнг сайжруулахад чиглэсэн сургалт, семинарыг лекц, дадлагатайгаар 8 цагт багтаан тус тэнхимийн профессор Д.Сарангэрэл, дэд профессор Ч.Нямгэрэл нар хөтлөн явуулав.


Лекцийн дараа хичээлийн арга зүй, даалгавар, үнэлгээнд мета-танин мэдэхүй болон насан туршийн суралцахуйн чадварыг дэмжих боломжийг тодорхойлох дадлага ажлыг багаар зохион байгуулав.


Хоёр дахь лекцийн дараа хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд нийцүүлэн хичээлийн суралцахуйн үр дүнг сайжруулах талаар дадлагыг багаар зохион байгуулав.

Уг сургалт семинар нь Химийн тэнхимийн “Хэрэглээний хими” хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхэд Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (ХөСҮД) болон Хичээлийн суралцахуйн үр дүнг (ХиСҮД)-г сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.

