Европын Холбооны ERASMUS+ Strand3 хөтөлбөрийн санхүүжилттэй “Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын үнэлгээнд тогтвортой болон ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх нь – GREEN FUTURE” (Sustainable and resilience indicators for Mongolia universities assessment) сэдэвт төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн нээлтийн уулзалтыг удирдагч байгууллага болох Испани Улсын Валенсиагийн Политехникийн их сургууль(Valencia Polytechnic University) 2026 оны 01 сарын 21 – 23 өдрүүдэд Валенсиа хотод (Spain, Valencia) зохион байгуулж, уулзалтад төслийн МУИС-ийн багийн удирдагч, дэд профессор Н.Пүрэвцогт, төслийн багийн гишүүд Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал профессор О.Алтансүх нар дараах 12 гишүүн байгууллагын төлөөллийн хамт оролцлоо.
Төслийн удирдагч:
- Испани Улсын Валенсиагийн Политехникийн их сургууль
Европын Холбооны гишүүн байгууллагууд:
1.Итали Улсын Женовагийн их сургууль
- Герман Улсын Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль
- Итали Улсын Аюулгүй байдал ба эрх чөлөө ТББ
Монголын гишүүн байгууллагууд:
- Боловсролын яам
- Боловсролын үнэлгээний төв
- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
- Монгол улсын их сургууль
- Хөдөө аж ахуйн их сургууль (Бүсийн зохицуулагч)
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
- Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
- Боловсролын чанарын судалгааны хүрээлэн ТББ
GREEN FUTURE төсөл нь Монголын дээд боловсролын байгууллагуудын тогтвортой хөгжлийн зорилгод оруулж буй хувь нэмэр, үр дүнг хэмжих үнэлгээний үзүүлэлтүүдийг арга зүйн хамт боловсруулж, хэрэгжүүлэх, улмаар UI GreenMetrics олон улсын эрэмбэд эрэмбэлүүлэх зорилготой бөгөөд 2025-2028 онуудад хэрэгжинэ.
UI GreenMetric эрэмбэ нь их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийн оролцоог үнэлдэг олон улсын зэрэглэлийн систем бөгөөд дээд боловсролын салбарт хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тогтвортой дадал, практикийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://greenfutureproject-eu.com/ линкээр нэвтэрч авна уу.
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичвэр нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичвэрт дурдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байр суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй болно. GREEN FUTURE төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE Strand 3 хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
ТӨСЛИЙН БАГ

