2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын хөтөлбөрийн суралцагчид хичээл сонголт, баталгаажуулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагаас 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд хийнэ.
Хичээл сонголт баталгаажуулалтыг системд дараах байдлаар нээнэ.

Хувийн суралцах төлөвлөгөө:
-
Шинээр элссэн, шилжиж ирсэн суралцагч 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 22-ны өдрүүдэд хувийн суралцах төлөвлөгөө хийнэ.
-
Бусад суралцагчдын хувьд 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 дугаар сарын 1-ний өдрийн хугацаанд өөрчлөлт оруулж 1 дүгээр сарын 28-ны өдрөөс сонгон, баталгаажуулах боломжтой.
Ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч /хуучнаар эчнээ/ хөтөлбөрийн сонголт
-
2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч бакалавр (хуучнаар эчнээ анги) -ын суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагаас 3 дугаар сарын 1-ний өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Хичээл 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхэлнэ. Шинээр элссэн, шилжиж ирсэн суралцагч 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2 дугаар сарын 24–ний өдрүүдэд хувийн суралцах төлөвлөгөө хийнэ.
“Хичээл сонголт, баталгаажуулалт” холбоотой зөвлөгөөг дараах хаягаар авна уу.


