Хайж байна...

“UB Impulse – Чанартай Өсөлт XXV” олон нийтийн цуврал лекцэд урьж байна

МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхим

2026-05-05 14:30

МУИС-ийн Эрдмийн танхим

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим “UB Impulse – Чанартай Өсөлт” олон нийтийн цуврал лекцийн XXV дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн эксперт ярилцлага нь “Хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн орчны хувьсгал: мэдээлэл цуглуулах хайлтын системээс хүн төвт экосистем рүү”
сэдвийн хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 5-ны Мягмар гарагт, 14:30–17:00 цагт МУИС-ийн Эрдмийн өргөөнд болно.

Арга хэмжээний хүндэт зочин илтгэгчээр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн дэд ерөнхийлөгч, мэдээлэл технологи хариуцсан захирал, БНСУ-ын Нийтийн удирдлагын холбооны дэд ерөнхийлөгч Проф. Др. Гу Килгун оролцоно.

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Нийтийн удирдлагын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар