Хайж байна...

БНСУ-ын Чуннам үндэсний их сургуулийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Чуннам Үндэсний их сургууль (ЧҮИС)-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна. Энэхүү 2027 оны хаврын улирлын солилцооны хөтөлбөр нь Чуннам Үндэсний их сургуулийн Байгалийн ухааны салбар сургууль болон МУИС-ийн БУС-ийн хоорондын хэлэлцээрийн дүнд зарлагдаж байгаа бөгөөд БУС-д суралцдаг бол давуу тал болно.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Чуннам Үндэсний их сургуулийн цахим хуудас

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл:

ШААРДЛАГА

  1. Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан эсвэл төгсөх болзол хангаагүй байх
  2. Гол оноо болон хэлний шаардлага байхгүй

Эхний шатны бүрдүүлэх материал (англи эсвэл солонгос хэл дээр байх):

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
  3. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  4. Цээж зураг (35мм х 45мм хэмжээтэй)

Жич: Эхний шатны бүрдүүлэх материалыг хүлээн авч солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлсний дараа солилцооны хөтөлбөрийн өргөдлийн маягт бөглөх, санхүүгийн баталгаа зэрэг баримт бичиг бүрдүүлэх дараагийн шатны алхамыг өгсөн зааварчилгааны дагуу 12 дугаар сарын 01-ээс өмнө гүйцээнэ.

СУРАЛЦАХ ХУГАЦАА: 1-2 улирал

СУРАЛЦАХ КРЕДИТ ЦАГ: Нэг улиралд хамгийг багадаа 1, хамгийн ихдээ 18 кредит цаг

СУРГАЛТЫН ТӨЛБӨР, БУСАД ЗАРДАЛ: МУИС болон ЧҮИС-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд замын зардал, дотуур байр, даатгал, амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна. Үүнд:

  • Сарын амьжиргааны зардал: Дунжаар 140,000 Вон
  • Санхүүгийн баталгаа: Суралцах хугацаанаас хамаарч дараах мөнгөн дүн бүхий санхүүгийн баталгааг нэр дэвшүүлсний дараа гаргаж өгнө (банкны дансны тодорхойлолт)
  • 1 улирал суралцах бол 4,000 Ам.Доллар
  • 2 улирал суралцах бол 8,600 Ам.Доллар
  • Дотуур байрны төлбөр: 1,300,000 – 1,400,000 Вон

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:  2026 оны 11 дүгээр сарын 12-ны 12:00 цаг хүртэл.

ЭХНИЙ ШАТНЫ ӨРГӨДЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ АЛХАМ: 

Алхам 1: Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.

Алхам 2: Нэг багц файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт заасан хугацаанаас өмнө илгээнэ.

Алхам 3: Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах замын зардал, амьжиргааны зардал, дотуур байр, даатгалын төлбөр зэрэг санхүүгийн зардлыг сайтар тооцоолж, ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар