МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ОЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Лаборант
Орон тоо: 1 /Үндсэн/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах;
- Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
- Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил:
- Хүрээлэн буй орчны хими мэргэжлээр мэргэшсэн
- Хүрээлэн буй орчин судлал;
- Байгаль орчны нөхөн сэргээлт, хяналт, үнэлгээ, хөрс судлал;
Мэргэшил: Хүрээлэн буй орчны лабораторийн шинжилгээ, аналитик, хими, агаар, ус, хөрсний чанарын хэмжилт, лаборатоийн багаж шинжилгээ, чанарын хяналт, химийн бодисын аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэшсэн шинжлэх ухааны зэрэг хамгаалсан эсвэл холбогдох сургалтад хамрагдсан;
Туршлага: Хүрээлэн буй орчны шинжилгээний лабораторид ажилласан туршлагатай, лабораторийн тоног төхөөрөмж ашиглах чадвартай;
Ур чадвар:
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
- Хими, бодис тоног төхөрөмжтэй аюулгүй ажиллагаа, суурь мэдлэгтэй, бодис урвалж хадгалах, бэлтгэх:
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар

