Хайж байна...

МУИС болон ШУТИС-ийн хамтарсан “Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал” амжилттай болж өндөрлөлөө

Share Button

“МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХОТЫН III ФОРУМ” 2026 оны 10-р сарын 8-9 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг форумын хүрээнд “МУИС болон ШУТИС хамтарч Хот, бүс нутаг төлөвлөлтийн чиглэлээр суралцаж буй ахисан түвшний оюутнуудын дунд “Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал”-ыг МУИС-ийн 1-р байранд амжилттай зохион байгууллаа.

Хурлын үндсэн зорилго нь МУИС болон ШУТИС-ийн хот, бүс нутгийн чиглэлийн багш, судлаач, ахисан түвшний суралцагчид болон төгсөгч нарын сургалт, судалгаа, мэргэжлийн хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байна.

Хуралд МУИС болон ШУТИС-ийн багш нар, мөн Сөүлийн Үндэсний их сургуулийн багш, судлаачид зэрэг олон хүндтэй зочид ирж оролцож, хурлын үйл ажиллагааг улам өргөжүүллээ.

Хурлын эхэнд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор, доктор П.Мягмарцэрэн, ШУТИС-ийн Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Э.Пүрэв-Эрдэнэ нар Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрийн онцлог, багш нарынхаа судалгааны чиглэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хийж гүйцэтгэлээ.

“МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХОТЫН III ФОРУМ”-ын хүрээнд зохион байгуулагдсан залуу судлаачдын салбар хуралд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал солилцлоо. Үүнд:

  • Г.Давшил (МУИС) — “Хөх хотын барилгуудын өнгөний судалгааг автомат сургалтаар хийсэн үр дүн”
  • А.Чулуунчимэг (МУИС) — “Бүсчилсэн хөгжлийн бодлого төлөвлөлтийн зарим асуудал”
  • Б.Билгүүн (ШУТИС) — “Улаанбаатар хотын биет орчны чанар ба олон нийтийн мэдрэмжийн уялдааны үнэлгээ”
  • М.Мөнгөнзаяа (ШУТИС) — “Designing Solar Preserving Land-use Regulation in Ulaanbaatar: A Grid-Based Assessment of Morphological Thresholds using Machine Learning”

Хуралд судалгааны ажлаа амжилттай танилцуулсан судлаач нарын цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар