Тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах шаардлага:
ШИНЭ ОЮУТАН БУЮУ I ТҮВШНИЙ ОЮУТАН:
- Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр элссэн байх
- ЭШ-ын хүчин төгөлдөр оноотой
- Сүүлийн 1 жил бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх /ижил төстэй буюу сургалтын төлбөрийн/
- Урлаг спорт, шинжлэх ухааны уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.
Бүрдүүлэх материалын жагсаалт
- ЭШ-ын онооны батламж хуудас
- Их дээд сургуульд элсэн суралцах урилга түүнтэй адилтгах албан бичиг
- Гаргасан амжилтыг тодорхойлсон баримт бичиг
II-IV ТҮВШНИЙ ОЮУТАН :
- Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр 2.8-с дээш голчтой суралцдаг байх
- Сүүлийн 1 жил бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх /ижил төстэй буюу сургалтын төлбөрийн/
- Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн, уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Сургуулийн тодорхойлолт
- Суралцсан хугацааны сурлагын дүнгийн жагсаалт
- Гаргасан амжилтыг тодорхойлсон баримт бичиг
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл
Бүртгүүлэх заавар: Бүртгэлийг “Tino super app”-аар авах тул https://www.tino.mn/download холбоосоор аппликейшнаа татан бүртгэлээ баталгаажуулаарай. Үүний дараа “ТЭРБУМ ТЭТГЭЛЭГ” цэсийг сонгон тэтгэлэгт шаардлагатай материалыг хавсарган илгээнэ үү.
Холбоо барих
И-мэйл: tesoscholarship@teso.mn
Утас: 7070-0033

