Хайж байна...

Францын Парис Нантерын их сургуульд оюутан солилцоогоор суралцахыг урьж байна

Share Button

Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” KA171 төслийн хүрээнд хэрэгжиж буй (University of Paris Nanterre, France)-ийн ахисан түвшний оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан чиглэлийн магистр, докторын түвшний оюутан байх шаардлагатай бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.

Мэргэжлийн чиглэл:

  • Археологи, түүх, антропологи, газар зүйн чиглэлээр – 1 магистрант, 1 докторант мөн эдгээр чиглэлүүдийн аль нэг чиглэлээр санхүүгийн боломж хязгаарлагдмал 1 магистрант оюутныг шалгаруулна.

Солилцооны хөтөлбөрийн хугацаа:

  • 2027 оны хаврын семестр (таван сар)

Тэтгэлэгт юу багтах вэ?

  • Сургалтын төлбөр
  • Хоёр талын нислэгийн тийзийн төлбөр.
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал
  • Эрүүл мэндийн даатгал

Тавигдах шаардлага:

  • МУИС-д дээр дурдсан мэргэжлийн чиглэлээр идэвхтэй суралцаж буй ахисан түвшний оюутан байх
  • Голч оноо 3.0-оос дээш байх
  • B2 түвшний англи хэлний мэдлэгтэй байх (TOEFL iBT: 75-аас дээш, Academic IELTS: 5.5-аас дээш)

Бүрдүүлэх материал:

  • Товч анкет (Европын Холбооны EUROPASS стандартаар бичигдсэн байх)
  • Англи хэлний түвшнийг нотлох баримт бичиг
  • Суралцах, хүсэл зорилгоо илэрхийлсэн захидал (Англи хэл дээр)
  • Санхүүгийн боломж хязгаарлагдмал талаар нотлох албан тоот

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 16-ны (Даваа гараг) 17:00 цаг хүртэл

  • Материалыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн cooperation@num.edu.mn цахим хаягаар илгээнэ.
  • Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал Хамтын ажиллагааны газрын 75754400-(1165), (1166) дугаарт холбогдоно уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар