БНСУ-ын Данкүүк Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага :

  1. МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан байх
  2. Голч оноо 3.0 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх

Бүрдүүлэх материалууд :

  1. Өргөдлийн маягт татах
  2. Суралцах төлөвлөгөө татах
  3. Албан ёсны дүнгийн хуулбар
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Сургуулиас дэмжсэн захиа-2 (Recommendation letter)
  6. 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг (чих болон хөмсөг гарсан байх)
  7. Даатгалын гэрчилгээ (Гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгалыг эх орондоо хийлгэсэн байх нь давуу тал болно.)
  8. Гадаад паспортын хуулбар
  9. Уушигны рентген зураг /X-ray/ авахуулсан байх.

Тэтгэлэг :

Сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас чөлөөлж, сар бүр 50,000 воны стипенд олгоно.

Ном, сурах бичиг бусад зардлыг хариуцахгүй.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2016 оны 4 дүгээр сарын 18-ны даваа гариг 15.00 цаг.

Хаана: МУИС-ийн 1-р байр 219 тоот өрөө Оюутны алба

Бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгоод дараах хаягаар илгээнэ  studentaffairs@num.edu.mn

Оюутны алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар