Эрасмус Плас: Онлайн сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүйн семинарт оролцлоо

Share Button

Европын Холбооны Эрасмус Плас хөтөлбөрөөр хэрэгжиж буй “Modernization of the curricula in sphere of smart building engineering-Green Building (GREB)” 574049-EPP-1-2016-1-17-EPPKA2-CBHE-JP” төслийн хүрээнд МУИС нь “Micro sensors for smart buildings”, “Indoor air quality technology and management” хичээлүүдийн онлайн сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, цахим сургалтын төв байгуулах үүрэг хүлээсэн.

Уг төслийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 5 дугаар сарын 14-20-ны хооронд GREB төслийн оролцогч Шведийн вант улсын Стокгольм хотын Хатан хааны технологийн их сургууль (KTH) дээр зохион байгуулагдсан семинарт ХШУИС-ийн дэд профессор, доктор Д.Болормаа, ХШУИС-ийн дэд профессор, доктор Ч.Лодойравсал, болон СНГ-ын ХЧБА-ны дарга, доктор Т.Энхдөл нар оролцож шинэ хичээлийн агуулга бэлтгэх арга зүйд суралцаад ирлээ.

Сургалтаар Хатан хааны технологийн их сургуулийн профессорууд “Sustainable Building and Urban Design”, “Sustainable Campus Plan”, “Information modelling in Heating and Ventilation Systems, Indoor air quality technology and management”, “Big Data for smart sustainable cities”, “Transdisciplinary approaches to system innovation”, “Theory of systems and Systems Thinking, Advanced Technologies Scouting and Implementation” сэдвүүдээр илтгэж хэлэлцүүлэг өрнөсөн.

 

Байгууламжийн хангамж ба энергийн системийн салбарын профессоруудтай цаашид онлайн хичээлийн агуулга бэлтгэх болон хамтарсан судалгааны төсөл санаачлан хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах санал солилцлоо.

Мөн “Инженерийн боловсролыг эргэцүүлэхүй” (Rethinking Engineering Education) номын зохиогч, CDIO санаачилгыг үндэслэгчдийн нэг проф. Сөрэн Өстлундтай уулзаж сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлэх талаар туршлага судлан ажиллалаа.

Оптик болон Фотониксийн салбарын профессор Сергей Поповтой уулзан, фотониксийн лабораторитой танилцав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар