2015 онд НҮБ-ийн Ерөнхий чуулган болж 2000 оноос хэрэгжсэн “Мянганы хөгжлийн зорилт”-ын үр дүнг дүгнээд цаашид 2015 он хүртэл хэрэгжсэн олон нэртэй хөтөлбөрүүдийн оронд 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Sustainable Development Goals”-ыг баталсан. Тогтвортой хөгжлийн хувьд 2030 он хүртэл хэрэгжих 17 зорилгыг тодорхойлсон бөгөөд 4-р зорилго нь Тогтвортой Хөгжлийн Боловсролын зорилго юм. Энд боловсролын шинэ үзэл баримтлалын утга санаа тусгагдсан ба Тогтвортой хөгжлийн 17 зорилго биелэгдэх үндэс нь тогтвортой хөгжлийн боловсрол (4-р зорилго) болно гэж үзэж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын зорилгыг “2030 он хүртэл бүх хүнд нийтийг хамарсан, үл алагчилсан, дээд зэргийн чанартай боловсрол олгох ба бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг баталгаатай болгоно” гэж томьёолсон.
Нэгдсэн Үндэсний байгууллагаас тодорхойлсон Дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн-2030 зорилтуудыг хэрэгжүүлэхэд Ази Номхон далайн орнуудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг аван Япон улс сонгогдон ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Японы Окаяама Их Сургууль нь НҮБ-ийн Ази Номхон далайн орнуудын Тогтвортой хөгжлийн боловсролыг чиглүүлэгч сургуулиар сонгогдон ажиллаж байна.
Окаяама Их Сургуулийн ESD Promotion Center нь 2017-2019 онд “Core to Core Program: Asia-Africa Science Platform” төсөл хэрэгжүүлсэн ба дараах уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн төлөөлөл оролцож байсан билээ.
- 1-р уулзалт 2017 оны 7-р сарын 10-12нд Окаяама Их Сургууль, Киото Их Сургууль, Япон
- 2-р уулзалт 2017 оны 11-р сарын 24-26нд Монгол Улсын Их Сургууль, Монгол
- 3-р уулзалт 2018 оны 3-р сарын 4нд Окаяама Их Сургууль, Япон
- 4-р уулзалт 2018 оны 7-р сарын 9-12нд Тояама Их Сургууль, Япон
- 5-р уулзалт 2018 оны 10-р сарын 28-29нд, Индонезийн Боловсролын Их Сургууль, Индонез
- 6-р уулзалт 2019 оны 7-р сарын 9-11нд Янгон Боловсролын Их Сургууль, Мянмар
Одоо 2021-2024 онд “Advanced Research Networks Formation of Centre of Excellence to Promote Teacher Education for ESD, Towards Achieving SDGs”, “Promoting Teacher Education for Climate Change Education through Collaboration between Asian Centres of Excellence on ESD” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дараах уулзалтыг зохион байгуулсан байна.
- 1-р уулзалт 2021 оны 17, Онлайн
- 2-р уулзалт 2021 оны 24, Онлайн
- 3-р уулзалт 2022 оны 05 сарын 03-05, Монгол Улсын Их Сургууль, Монгол
5-р сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох 3-р уулзалтыг МУБИС, МУИС Бээжин дэх ЮНЕСКО болон Японы Окаяама Их Сургууль хамтран “Азийн орнуудад багшийн уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих нь” сэдэвт ОУЭШХ болгон өргөтгөн зохион байгуулахаар болсон.
5-р сарын 2-ны өдөр МУИС-ийн захиргаа, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүд, Тогтвортой Хөгжлийн Хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн судлаачид, багш нар болон Окаяама Их Сургуулийн төлөөлөл, хуралд оролцохоор ирсэн бусад орны гишүүдтэй 2024 он хүртэл үргэлжлэх “Advanced Research Networks Formation of Centre of Excellence to Promote Teacher Education for ESD, Towards Achieving SDGs”, “Promoting Teacher Education for Climate Change Education trough Collaboration between Asian Centres of Excellence on ESD” төслийн хүрээнд МУИС-ийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны төлөвлөгөөг өргөн хүрээнд дэвшүүлэх, тогтвортой хөгжлийн боловсролын зорилт тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын агуулгыг их дээд сургуулийн хөтөлбөрт оруулах, багш мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, түншлэгч талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, боловсролд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг улс орнуудын хэмжээнд харьцуулах, туршлага солилцох чиглэлээр албан уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Хурал, уулзалтаас гарсан үнэтэй санал, зөвлөмжийг Монгол Улсын Их Сургууль бодитой ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллах болно гэдгийг МУИС-ийн захирал Доктор, Профессор Б.Очирхуяг онцлон хэллээ.
Уулзалт дараах хүмүүсийн бүрэлдэхүүнтэй боллоо.
NUM members
OCHIRKHUYAG BAYANJARGAL
President
National University of Mongolia
BADMAANYAMBUU DORJ
Vice president for student and academic affairs
National University of Mongolia
BADAMDASH DASHDAVAA
Head, Department of Cooperation
National University of Mongolia
CHULUUN TOGTOKH
Director, Institute for Sustainable Development
National University of Mongolia
ALTANSUKH OCHIR
Secretary-General, Institute for Sustainable Development
National University of Mongolia
ENKH-AMGALAN BYAMBAJAV
Associate professor, Head of Finance Department
National University of Mongolia
NYAMGEREL CHOIJILSUREN
Associate Professor, Chemistry Department
National University of Mongolia
DULGUUN JARGALSAIKHAN
Lecturer, Department of Physics
National University of Mongolia
ENKHJARGAL BATKHUYAG
Senior specialist, Department of Cooperation
National University of Mongolia
FOREIGN MEMBERS
HIROKI FUJII
Director, Okayama University ESD Promotion Centre
Okayama University, Japan
KIICHI OYASU
Director, Education Cooperation Department
Asia-Pacific Cultural Centre for UNESCO
KHALIFATULLOH FIEL’ARDH
Research Assistant Professor, Faculty of Education
Okayama University, Japan
TOMONORI ICHINOSE
Professor, Faculty of Education
Miyagi University of Education, Japan
JESTONI P. BABIA
Dean, College of Education
University of San Jose – Recoletos, Philippines
AMOR Q DE TORRES
Vice President for Academic Affairs,
Capitol University, Philippines
FELINA P. ESPIQUE
Dean, School of Teacher Education and Liberal Arts,
St. Louis University, Philippines
LETICIA M. BAUTISTA
Consultant, Madonna and Child Hospital,
Cagayan de Oro City, Philippines
ATHAPOL ANUNTHAVORASAKUL
Director, Centre for Educational Research and ESD
Chulalongkorn University, Thailand