Шинжлэх ухаан, технологийн 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ын  дагуу 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 401-б тоот өрөөнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцогч  “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил  хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан төслийн саналыг боловсруулна /Журам www.mecs.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/.

Жич: Төслийг хэрэгжүүлэхэд салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал, төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж болон санхүүжилтийн тооцоо бодит эсэх зэргийг гол үзүүлэлт болгон шалгаруулна. Төслийн нэг жилийн зардал ойролцоогоор 30.0 сая төгрөг байна.

 

_дэлгэрэнгүй

 

Харилцах утас: 263663

 

Боловсрол, шинжлэх ухааны яам

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар