Хайж байна...

Номын сан | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

НОМЫН САН

Ажлын байрны нэр: НОМЫН САНЧ

Орон тоо: 2 /түр/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны төрлөөр болон номын нэг бүрчилсэн дансны дугаарлалтын дагуу тавиурт үнэн зөв байрлуулж уншлага, үйлчилгээнд ямагт бэлэн байлгах;
  • Уншигчдад шаардлагатай ном, хэвлэлээр үйлчилж ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг өргөнөөр сурталчлах;
  • Холбогдох лавлагаа, мэдээллийн санг бүрдүүлэх;
  • Сан хөмрөгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хадгалалт, хамгаалалтыг холбогдох журам, заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж номын өр дутагдалгүй ажиллах;
  • Номын сангаас зохион байгуулж буй ажлуудад идэвхтэй оролцох;

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил: Байгаль, Нийгэм, Хүмүүнлэг, Техникийн шинжлэх ухааны аль нэг салбараар

Мэргэшил:  Тухайн салбараар мэргэшсэн

Туршлага: Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай эсвэл номын санчаар ажиллаж байсан бол давуу тал болно

Ур чадвар:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
  • Цахим орчинд ажиллах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй (англи эсвэл өөр хэлний олон улсын гадаад хэлний IELTS, TOEFL, TOPIC, HSK гэх мэт албан ёсны шалгалтын оноотой байвал давуу тал болно)
  • Мэдээлэл боловсруулах
  • Үүрэгт ажлаа хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэх
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, хариуцлага хүлээх
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар