Хайж байна...

Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тайваний иргэн Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй оюутнуудад зориулан зарлаж байна.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар

Шалгаруулах оюутны тоо: 6

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Бакалаврын 2, 3, 4 дүгээр түвшний идэвхтэй төлөвт суралцаж байх;
  • Сурлагын голч дүн (GPA) 3.0 болон түүнээс дээш байх;
  • Санхүүгийн буюу сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байх;
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх болон түүнээс дээш хэмжээний өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлгийн анкет – [энд дарж татах] загварын дагуу бөглөнө.
  2. Дүнгийн тодорхойлолт – монгол хэлээр (тамга шаардлагагүй).
  3. Санхүүгийн дэмжлэг шаардлагатайг нотлох баримтууд

(Дараах баримтуудаас өөрийн нөхцөл байдлыг хамгийн сайн нотлох холбогдох баримтыг сонгон бүрдүүлнэ. Бүх баримтыг заавал авчрах албагүй.)

  • Өрхийн орлого, амьжиргааны нөхцөл байдлын тодорхойлолт;
  • Өрхийн гишүүдийн тоо, гэр бүлийн баталгаа, асран хамгаалагчийн нөхцөлийг нотлох баримт;
  • Эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн цалин, орлогын тодорхойлолт;
  • Сургалтын төлбөрийн үлдэгдэл болон санхүүгийн хүндрэлтэй байдлыг нотлох бусад баримт.
  1. Амжилт, оролцоог нотлох баримтууд:

Сургалт, олимпиад, уралдаан тэмцээний амжилт, сертификат, өргөмжлөл, сайн дурын ажил болон оюутны клубийн идэвх оролцоог нотлох хуулбарууд).

Материал хүлээн авах хугацаа ба бүртгэл:

  • Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 24-ний 12:00 цаг хүртэл

Бүртгүүлэх алхам:

  • Step 1: Заасан хугацаанд SiSi сургалтын системээр бүртгүүлэх.
  • Step 2: Бүрдүүлсэн бүх материалыг нүхтэй хавтаст хийж, МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот (Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд) өгөх.

Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг материал хүлээн авч дууссанаас хойш 7–14 хоногийн дотор явуулна. Шалгаруулалтын дүнг МУИС-ийн албан ёсны мэдээллийн хэсэгт нийтэлнэ.

Анхаарах зүйлс:

  • Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авахгүй.
  • Тэтгэлгийн анкетыг заавал цахимаар оруулна. (гараар бөглөхгүй).
  • Материалыг буцаан олгохгүй.

Холбоо барих:

Утас: 7730-7730 (дотуур утас 1514)

И-мэйл: enkhtaivan_ts@num.edu.mn

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар